Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Гэтэл Авилгын эсрэг хуулийн IV бүлэг 22 зүйлд :
22 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах
22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
22.2.Авлигатай
тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг
албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
22.3.Авлигатай
тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд
бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед
гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган
эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.4.Авлигатай
тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ
хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор
түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд
оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж
шийдвэрлэнэ.
22.5.Хуульд
зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг
үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг
хориглоно.
хэмээн заасан байдаг атал Засгийн газрын шинэхэн тэргүүн Ч.Сайханбилэг маань анхны томилгоо хийхдээ л алдаа гаргаж УИХ-ын томилдог албан тушаалтныг дур мэдэн Засгийн газар томилж хуучин Ерөнхий сайдын алдааг гаргалаа. Хуульчид ч энэ алдааг нь тэр даруйд нь илрүүлэн Үндсэн хуулийн цэцэд өгч дээрхи Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих