"Амьд явахад их юм үзнэ” гэж ард түмэн маань дэмий хэлээгүй бололтой.
Ойрын өдрүүдийн улстөрийн амьдрал санаанд багтамгүй сонирхолтой
үзүүлбэрүүдээр дүүрэн байна. "Түй Түй МАН л биш шүү” гээд хараал чатга
хийх нь холгүй явсан АН-ынхан гэнэт л "МАН-гүй бол бүх зүйл будаа” гээд
хадаг яндараа дэлгээд гүйгээд эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд
МАН шиг авилгачдаар дүүрсэн, улс орны хөгжлөөс хойш нь чангаасан нам
байгаагүй бол өнөөдөр МАН шиг үнэтэй, хэрэгтэй нам үгүй болжээ.
Хэдийгээр МАН бага хурлаараа эцсийн шийдвэрээ гаргана гэж байгаа ч
хамтарч Засгийн газар байгуулах нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.
"Муу л бол сайн” гэсэн улстөрийн зарчим үйлчлэхгүй болохоор тэд бүхнийг
муутгахыг хүсэхгүй байна. Мөн 2016 онд сонгуульд яллаа гэхэд элгээрээ
мөлхсөн эдийн засаг хүлээж авахыг хэн хүсэх билээ. Тийм учраас МАН
Засгийн газарт орохоос өөр замгүй болж байгаа юм.
Харин МАН-ыг Засгийн газарт орох сургаар тусгаар тогтнолын ордон түмний хөл хөдөлгөөнд дарагдаад эхэлсэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын байр эл хуль, жавар хурсан гүйдэлтэй хонгил шиг цөөн хэдэн хүний яриа цуурайтсан газар болж хувирсан. Гэтэл өнөөдөр намаа ялагдсаны дараа орхиод зугтаасан үй олон хүний хөл хөдөлгөөнд дарагдаж эхэлжээ.
МАН-ыг 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа тус намын нэрээр өндөр албан тушаал хашиж, өрөмтэй бизнесийг нь хамж байсан маш олон гишүүд нь ор сураггүй алга болсон. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дарааллан ялагдаж тун хүнд байдалд орж өр ширэндээ баригдаж, эрх баригчдад доромжлуулж, хууль хяналтыханд шалгагдан хоригдож байхад тэд алс холын Америк барууныг зорьж, арлын эрэг дээр наранд биеэ шараад хэвтэж байгаад ийнхүү иржээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ыг ямар их дайрч доромжилж, гадуурхаж байсныг олон нийт сайд мэднэ. УИХ-д бүлгийг нь байгуулж өгөхгүй, сонгогдсон хоёр гишүүнийг нь тангараг өргүүлэхгүй татуулж байхад аргаа барахдаа тэд буйдантай суулт хийгээд явж байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Буйдантай суулт хийж суухад надад сайхан байсан гэж чи санаж байна уу?Тэрэн шиг муухай доромжлол ут-ийн амьдралынхаа турш үзээгүй” гэж энэ тухай хэвлэл ярьжээ. Үнэхээр гутамшиг доромжлолын туйлыг амсаж байхад тэдгээр зугтагсад гадаадруу дүрвэж, эсвэл эрх баригчидын цүнхийг барьж гүйж явсан юм.
Хүнд цагт намдаа хандив өгөөч гээд гуйгаад олдохгүй утсаа роминг дээр нь тавиад бултдаг байсан нөхдүүд намдаа хандив өгье гээд бөөн бөөнөөрөө очерлох болжээ. Анхан шатны үүр, хороодоо ор тас мартаж бараг л "наад намаар чинь яадаг юм” гэж тарвалзаж явсан нөхөд намын дарга нарынхаа үүдийг сахиж, үүр хороогоо идэвхжүүлж эхэлжээ. Ийнхүү МАН-ын цагаан байр шинэ костьюм, зангиагаар гангарсан нүүдлийн шувуудын цуваагаар дүүрч сэртхийсэн сүрчигний үнэрт нь бялуурч эхэлсэн гэдгийг тус намынхан шивэр авир ярих боллоо. МАН-ыг удаа дарааллан ялагдахад эдгээр уйваагүй гишүүдийнх нь оролцоо их байсан биз ээ. Зугтагсад бөөн бөөнөөрөө намын байраараа шавах болсныг хараад зүтгэгсэд нь үнэн голоосоо зэвүүцэж, дургүйцэж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Зугтсан нь биш, зүтгэсэн
нь амжилтанд хүрнэ” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл намаа хүнд үед хаяад
зугтсан тэдгээр хүмүүс одоо амжилтанд хүрэхээр очер дугаараа булаалдаж
эхэлж байна. МАН-ын генсек үнэхээр зугтсанд нь биш зүтгэсэнд нь дэмжлэг
үзүүлж чадах уу? гэдгийг одоо л харах цаг иржээ..
http://www.24tsag.mn/content/68470.shtml
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6475
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих