Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх
газрынхан өнгөрсөн баасан гарагийн үүрээр 04:00 цагийн үед Баянгол
дүүргийн нутаг дахь "Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан
хүмүүсийг үйлдэл дээр нь барьж саатуулсан юм.
Тэдний дунд УИХ-ын гишүүн
Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, "Макс” группийн ерөнхийлөгч
Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар
нар байсан хэмээн мэдээлээд байгаа. Д.Зоригт би тэнд байгаагүй гэж
хэлээд байгаа ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж түүнийг тэнд
байсныг дарж байж мэдэх юм. Учир нь цагдаагийн байгууллагын бодлогоор
төрийн түшээдтэй холбоотой хэрэгт болгоомжтой хандаж, нийгэм, улс төрийн
байдлыг тогтворгүй байлгахыг хүсдэггүй гэдэг.
Тийм ч учраас Д.Зоригт
гишүүн цэвэрхэн бултах аргаа хайж зүгээр өнгөрч мэдэх юм. Харин Макс
Ганбаатарын хувьд хэдэн жилийн өмнө сонины сурвалжлагчид "Би мөрийтэй
тоглохоо больсон, Цаг мөнгө үрсэн дэмий ажил” гэж хэлснээрээ мөрийтэй
тоглодог гэдгээ нотолсон. Харин мөнгөний хүчээр үү, эрх мэдлийн чадлаар
уу хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй явсаар ирсэн. Тэдний хэргийг
БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст мөрдөн шалгаж байгаа билээ. Одоогийн
хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд мөрийтэй тоглохыг хориглож,
хууль зөрчсөн хүмүүст хорих, баривчлах ял шийтгэх заалт үйлчилж байгаа.
Дээрх хүмүүсийг бол Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу
сэжигтнээр татсан юм.
KHUNNU
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6476
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих