Олон жилийн турш гомдоллож, хэл ам дагуулсан Дархан аварга цолоо энэ
жилийн баяр наадмын өмнөхөн хүртсэн А.Сүхбат аваргын ярилцлагыг
хүргэхээр бэлтгэлээ.
Тэрбээр энэхүү ярилцлагаа 2004 оны тавдугаар сард ихэл бухимдалтай өгч
байжээ. Учир нь тэр үед А.Сүхбат дуучин Т.Баясгалан зэрэг маш олон
бүсгүйтэй нэр холбогдож, бөхчүүдээс хамгийн "хүүхэмсэг” нь гэсэн цол
гуншинтай болчихоод байсан юм.
Дархан аварга маань тухайн үед Х.Баянмөнх аваргын алтан хүргэн төдийгүй
анхны хань Б.Баясгалантайгаа халуун дулаан амьдардаг байжээ. Тийм ч
учраас "Миний эхнэрийн урдуур ямар ч хүн гишгэж чадахгүй, Би ханиа
багшийн охин гэдгийг мэдэлгүй анх хараад л өөрийн эрхгүй татагдсан.
Миний бондгор хэн ч харсан нүдэнд дулаахан, хүний хайр татах өвөрмөц
содон хүн шүү дээ” гээд л ярилцлага өгч байсан нь өдгөө хэвлэлийн шар
хуудаснаа үлдсэн байна.
Ийм сайхан зүйл ярьж суусан аварга тэр цагаас хойш хоёр ч эхнэртэй
болоод авсан. Өдгөө гурав, дөрвөн эхнэртэй гэгддэг А.Сүхбат бага эхнэр
Н.Гарамхандтайгаа амьдардаг гэлцдэг.
Мөн саяхан түүний эхнэр Н.Гарамханд сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Бид хоёр
нэгнээ өхөөрдөж бондооко гэж дууддаг” хэмээсэн байсан. Тэгтэл
А.Сүхбатын арван жилийн өмнөх ярилцлагаас харахад анхны эхнэр
Б.Баясгалангаа ч "Миний бондгор” гэж өхөөрддөг байсан аж. Үүнээс үзвэл
А.Сүхбат олон эхнэрүүдээ нэрээр нь андуурч дуудахгүйн тулд бүгдийг нь
"Миний бондгор, бондооко” гэж өхөөрддөг юм биш биз гэсэн хошин бодол ч
төрснийг нуух юун.
-Хэдийгээр хүний хувийн амьдрал нууц байдаг ч олны танил хүмүүсийн,
тэр тусмаа бөхчүүдийн гэр бүлийн амьдралыг ард түмэн, уншигчид ихэд
сонирхдог нь үнэн. Ер нь сүүлийн үед таны хувийн амьдрал, гэр бүлийн
тань талаар янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Энэ бүгдэд та ямар хариулт
өгөх вэ?
-Бодит амьдралаас хэтэрхий хол, зөрүүтэй мэдээлэл зарим нэг сониноор
гарч, олон түмний толгойг эргүүлж байна шүү. Хариулт өгөхөд татгалзах
зүйл алга аа.
-Таныг бөхчүүдээс хамгийн хүүхэмсэг гэж хэлж болохоор олон удаа янз
бүрийн байдлаар эмэгтэйчүүдтэй нэр холболоо. Бүр гэртээ хоёр хүүхэнтэй
архитаж байгаад эхнэртээ баригдсан гэдэг. Энэ асуудал олон түмний бодлыг
эргүүлж байна?
-Намайг ор үндэсгүй гүтгэдэг нь ямар учиртай юм бэ. Би хийморь лундаагаа
дээдэлдэг хүн. Гэртээ элдэв эм хүн оруулах нь битгий хэл элдэв явдалтай
хүн ойртуулахаас ч шижиглэдэг.
Манай гэр бүл, найз нөхдийн дунд архи гэсэн ойлголт байхгүй. Энэ хүмүүст
анхааруулж хэлэхэд гэр бүлийг маань тайван байлгаарай нөхөд минь.
Өнгөрсөн намар яг 20 хоногийн зайтай гурван удаа манай гэр бүл рүү
дайрсан бүдүүлэг гүтгэлэг сонин хэвлэлээр гарсан. Энэ бол санаатай
үйлдэл.
Би хоёр хүнтэй архи ууж гэнэ, 9 сарын 7-нд Континентал зочид буудалд
хоносон гэнэ, бас зохиолын дуу дуулдаг нэг нөхөртэй холбогдоод сүйд
болсон гэнэ. Горьдсоны чинь гарз байлгүй.
Би гэрэл гэгээтэй, халуун дулаан амьдралдаа хэзээ ч хоёр дахь этгээдийг
оролцуулахгүй. Надад бүтэлгүй нэр зүүлгэх гээд байгаа бол хоншоор чинь
дутна.
-Дуучин Т.Баясгалан та хоёрыг Увсад зочид буудалд байрлаж, шинэхэн
хосууд шиг аягласан гэдэг яриа нэг хэсэг газар авсан. Энэ талаар
Т.Баясгалан хариулт өгөөд өнгөрсөн ч таны хариултыг олон хүн сонирхож
байна?
-Би тэр хүнийг огт танихгүй шүү дээ. Явж явж тийм хүүхэнтэй шүү. Би
Увсын ард түмнийг хүндэтгэж явдаг. Тэнд миний хамаатан, худ ураг, найз
нөхөд дүүрэн байна. Тэр ч утгаараа буудал хэсээд явах шаардлага байхгүй.
Очиж очиж багшийнхаа нутагт танихгүй нөхөртэй зугаалаад явна гэж юу
гэсэн үг вэ. Энэ цуу тараасан нөхдүүдэд хандаж хэлэхэд хүний нэр төрийг
багахан шиг худалдаж идээрэй. Өөрийн авьяас чадлаар амьдарч сур гэж
хэлмээр байна.
Тэр хүнийг олон эртэй холбоотой мэтээр өөрийгөө сурталчилдаг гэж сонссон
юм байна. Яг амьдрал дээр хэн тэр дуучин гуайг тоогоод байгаа юм. Надад
тийм боловсролгүй, бүдүүлэг, ёс суртахуунгүй, бохир эмэгтэй хүн
таалагддаггүй.
Зургийг минь эвлүүлж тавиад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл
зохиогоод, жишим ч үгүй хүний нэрийг гутааж байдгаа болимоор юм даа.
Өөрийн авьяас чадлаараа амьдарч байгаа олон сайхан дуучдыг би мэднэ.
Харин таних ч үгүй хүний амьдрал руу шүлсээ гоожуулсан эмэгтэй хүн
гутамшиг.
Би өөрийн эхнэрээ "Би тэнэг” гээд нүүрэн дээрээ биччихсэн огт танихгүй хүнээр өчүүхэн ч солихгүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг.
-Ингэхэд таныг яагаад заавал хүүхнүүдтэй холбоод байдаг юм бэ?
-Надаар оролдох гэсэн арга. Жишээ нь намайг нэг албан газар ороод хүнтэй уулзчихаад гараад ирэхэд хоёр хүн гүйгээд ирсэн. "Зөвхөн эрчүүдэд” сониноос явж байна, ганц хоёрхон асуултад хариулчих гээд л. Нэг нь гартаа дуу хураагч барьчихсан, нөгөө нь зургийн аппарат барьсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан.
Би зав муутайгаа хэлээд машин руугаа орох гэтэл эрэгтэй нь зураг аваад л байсан юм. Тэр гартаа дуу хураагч барьсан нөхөр тэгээд л хамт яваа юм шиг бичиж алдсан байна лээ.
Одоо бүр амар болох нь шив дээ. Хаа хамаагүй хүнтэй урд хойно нь оруулаад авчихдаг. Хохь чинь шүү. Өөрсдөө хамжааргагүй зүйл хийж байж хатуухан хариу хүртэв дээ. Ер нь намайг өөр хүнтэй холбох гээд байж ядаж байна аа даа. Надаас юу ч олж долоохгүй.
Би гэр бүлийн тал дээр дэндүү цэвэрхэн хүн. Ах нь өөрийгөө киноны эерэг дүр гэж боддог шүү. Тэр хүмүүс бишгүй л кино, зохиол уншиж, үздэг байх. Тэнд шударга, мөрөөрөө явж байгаа хүнийг эсрэг баатрууд яаж гүжирдэн, хорон санаа гарган гар нийлэн ажилладгийг харсан биз. Муу хүмүүс муу зүйлдээ дэндүү гаршсан байдаг шүү дээ. Гэхдээ цаг хугацааны уртад эерэг дүр хэзээд ялалт байгуулдаг гэдгийг санаж яв.
-Таныг өөр хүүхэнтэй нэр холбогдсон асуудлыг эхнэр тань хэр хүлээж авдаг вэ?
-Би хань ижил, үр хүүхдээ алган дээрээ бөмбөрүүлэх мэт хайрлан, халамжилж явдаг. Миний хань хайр халамжид дэндүү цатгалан явдаг хүн. Хайрыг минь ч дааж чадаж яваа гэж ойлгодог. Хэрэв энэ бүгд түүнд минь огт үгүй байвал эргэлзэх сэтгэл төрөх байсан биз.
Бидний хайр, итгэлцэл өдий хүртэл амьдралыг минь бүрэн бүтэн авч яваа. Манай хүн асуудалд нухацтай ханддаг. Ямар учраас ийм зүйл гарав, цаад эзэд нь чухам хэн юм гэдгийг задалж ойлгох чадвартай хүн учраас намайг тайвшруулах үүднээс хандаж, олон зүйлд түшиг минь болж ирсэн.
-Хүмүүс Баянаа аварга А.Сүхбатын ирээдүйн амжилтыг мэдсэн учраас охиноо гэрлүүлсэн гэж ярьдаг. Яагаад ийм яриа гарсан юм бол оо?
-Хүн хүний хайр сэтгэлийг заана гэдэг утгагүй асуудал. Багшийг минь оролцуулах шаардлага бүр ч байхгүй.
Би ханиа багшийн охин гэдгийг мэдэлгүй анх хараад л өөрийн эрхгүй татагдсан. Миний бондгор хэн ч харсан нүдэнд дулаахан, хүний хайр татах өвөрмөц содон хүн шүү дээ.
Хүний мөн чанар гэдэг дэндүү өргөн ойлголт. Ухаалаг, халуун дулаан эмэгтэйн хажууд эр хүн улам л аятай сайхан байна уу гэхээс өөр яах вэ дээ. Би дахин хэлье. Миний эхнэрийн урдуур ямар ч хүн гишгэж чадахгүй.
-Бөхчүүд сүүлийн үед бизнест хөл тавих болсон. Гэхдээ ихэнхи нь худалдаа үйлчилгээ, алт олборлолт эрхэлдэг бололтой. Харин таныг нэр хүндээ ашиглан газрын бизнест нэлээд ашигтай ажиллаж байгаа гэж сонссон. Та тийм олон газрын зөвшөөрөл авч чадсан юм уу?
-Би бусдын л адил ажил, амьдралаа товхинуулах гээд явж байна. Гэхдээ би хаана ч ёс бус зүйл хийхгүй. Хаана тэр олон газар авчихаад зарж үрээд явж байна. Болдог бол хиймээр л зүйл байна даа. Би та нөхдийн тайрч хаясан модыг ургуулах гэж үйлээ үзэж байхад намайг Богд уулыг авчихлаа гээд боож үхэх гээд байх хэрэг юу байна. Надад Өлзийт хороололд ямар ч газар байхгүй. Тэнд ээж маань бусдын л адил жижиг хашаанд амьдардаг. Хотын төвд олон газар авчихлаа гээд байгаа бол холбогдох хүмүүстэй нь очиж уулзаад үндэслэлтэй ярьж сур.
Богд уулын асуудлыг БОЯ мэддэг болохоос биш Нийслэлийн газрын албанд огт хамаагүй шүү дээ.
Богд уулын хувьд тодорхой гэрээтэй, байгаль орчныг тордох даалгавартай байгаа нь нууц биш.
Эх сурвалж: Mongolcomments.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих