"Хөзрөн байшин", "Шаргал бол шинэ хар" зэрэг олон ангит киног
үзэгчдийн хүртээл болгосон "Netflix" дараагийн шинэ хит цувралаа энэ
сарын 12-ноос эхлэн гаргалаа. XIII зууны алдарт адал явдлын эрэлчин
судлаач Марко Пологийн тухай өгүүлэх "Магсо Роlо" киног бүтээгч Жон
Фуско "ВВС"-д ярилцлага өгсөн байна. Тэрээр киноны зохиолыг бичсэн
бөгөөд Хубилай хааны тухай өгүүлэх "Марко Поло" киноны эхний цувралыг
саяхан нээж, дэлгэцнээ цацаад байгаа юм. "Марко Поло" цуврал киноны
эхний бүлгийг 90 сая ам.доллараар бүтээсэн байна. Энэ нь баатарлаг мөн
чанар, дайн байлдаантай хэсгүүд төдийгүй сексийн агуулга бүхий зураглал
гардгаараа "Game of Thrones" цувралтай тэнцэхүйц болсон хэмээн "ВВС"
онцолжээ. Мөн "Netflix"-ийн өмнө гаргаж байсан цувралаас хамгийн өндөр
өртгөөр бүтсэн кино болж байгаа аж. Их Британийн жүжигчин Бенедикт Вон
Хубилай хааны дүрд тоглосон бол төдийлөн олны танил бус Италийн жүжигчин
Лорензо Ричелми гол дүр буюу Марко Пологийн дүрд тогложээ. Жүжигчин
Лорензо кинонд тоглохоосоо өмнө англи хэл мэддэггүй байсан бөгөөд зураг
авалт эхлэхээс өмнөхөн суралцаж эхэлсэн байна. Киноны зургийг Казахстан
болон Малайзад авчээ. "Young Guns" киногоор алдартай зохиолч Фуско
Хубилай хааны амьдралын талаархи дараагийн тесөлдөе ороод байгаа аж.
Ингээд киног бүтээгч Фускотой ярилцсаныг товчлон хүргэж байна.
-Таныг
Марко Поло болон Хятадын соёлын талаар багаасаа сонирхож байсан гэж
сонссон. Тиймээс энэ төсөлд ажиллахад хэцүү байгаагүй болов уу?
-Мэдээж.
Миний хувьд Хятадын түүх, философи, Монголын соёл, морьтон дайчдын
соёл, тулааны "урлагийн талаар олон жил сонирхож ирсэн. Би бага
байхаасаа л эртний Хятадын талаар маш олон ном уншиж өссен. Үүндээ ч маш
их дуртай байсан. Гэвч Марко Пологүйгээр энэ бүх түүхийн гүнд нэвтрэх
боломжгүй. Би түүний аялал, тэмдэглэлийг амьдруулахыг хүссэн юм. 2007
онд 13 настай хүүтэйгээ хамт Монгол орны төв хэсгүүдээр морьтой аялал
хийсэн. Энэ үедээ бид нүүдэлчин монголчууд болон Хубилай хааны харилцааг
лавлаж судалсан юм. Ингээд л Марко Пологийн талаар олон ангит сериал
хийж болох юм гэж бодсон.
-Энэ бол Ази жүжигчид барууны жүжигчидтэй хамтран тоглосон анхны драм. Та яагаад ийм удаан бичсэн юм бэ?
-Нээрээ
л үнэхээр их цаг орсон. Олон орны жүжигчдийг тоглуулах нь зүйтэй гэж
бодсон. Хамгийн сонирхолтой нь юу гэвэл Марко Поло зүүн болон барууныхны
хоорондох анхны гүүр болж өгсөн. Барууны болон Төв, Зүүн Азийн жүжигчид
энэхүү кинонд хамтран тоглосон нь гайхалтай болгосон гэж бодож байна.
Мөн
знэхүү шоуны нэг гайхалтай зүйл нь "Netflix" бидэнд киноны дүрүүдийг
чөлөөтэй сонгох зрх олгож, зориглосон. Марко Пологийн дүрд олны танил
бус итали, ази жүжигчид кинонд тоглосон. Бид нэг ёсондоо үзээд алдахаар
зориглосон.
-Ер нь яагаад заавал Netflix-тэй хамтрахаар болсон бэ. Үүний оронд кабелийн телевизтэй хамтарсан бол дээр биш үү?
-Би
тэгж. бодохгүй байна. Өөр сүлжзэ, телевизүүд хамтрах санал ирүүлж
байсан. Гэхдээ киноны жүжигчдийн баг гол төлөв Төв болон зүүн Азийн
жүжигчдээс бүрдэж байгаа. Үүнийг бусад телевиз хүлээн зөвшөөрөхгүй
байсан.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих