Нэг. Lamborghini Veneno 3.900.000 ам.доллар Энэ цаг үеийн хамгийн үнэтэй машинаар шалгарсан "Veneno” нь 0-100км/ц хурдыг 2.8 секундэд авч 354 км/ц хүртэл хурдлах чадалтай. 1914 онд болсон бухын тулааны үеэр алагдсан Испанийн тулаанч бухын нэрээр нэрлэгдсэн уг "Lamborghini” автомашин нь 6.5 литрийн багтаамжтай 740 морины хүчтэй V-12 мотортой ба долоон шатлалт автомат механик хослосон хурдны хайрцагтай. Энэхүү бух мэт хүчирхэг хүлгийг жилд ердөө гурван ширхэг үйлдвэрлэдэг бөгөөд уг хайпер-супер машины эзэн болохыг хүсвэл урт жагсаалтад дугаарлах хэрэгтэй гэнэ.
Хоёр. Bugatti Veyron Super Sports 2.400.000 ам.доллар 1.700.000 ам.долларын "Veyron”-ы сайжруулсан хувилбар болох энэ машин нь хамгийн үнэтэй бөгөөд хамгийн хурдан худалдааны спорт тэрэг. 0-100км/ц хүртэл хурдлахад 2.5 секунд шаардаж, дээд хурд нь 430км/цагт хүрнэ. "Volkswagen” группийн үйлдвэрлэдэг "Bugatti Veyron”-ы өмнөх загвар болох 16.4 /2005-2011/, grand sport /2009 оноос/ болон энэхүү "Super Sport” /2010 оноос/ загварууд тухайн цаг үеийнхээ дэлхийн хурдны дээд амжилтын эзэд. Түүнтэй уралдъя гэвэл магадгүй онгоц хэрэг болох нь дээ.
Гурав. Aston Martin One-77 1.850.000 ам.доллар Хурд болон гоо үзэсгэлэнг цогцлоосон энэхүү төмөр хүлгийг зөвхөн 2009-2012 онд 77 ширхгийг л үйлдвэрлэжээ. 750 морины хүчтэй 7312сс багтаамжтай V12 хөдөлгүүр нь 0-100км/ц хурдыг 3.4 секундэд авч 354км/цаг хүртэл хурдалж чаддаг. Их бие болон арьсыг нэлэнхүйд нь хөнгөн цагаан болон карбоноор хийсэн нь уг машины жинг 1630кг болгожээ. Уг төмөр хүлэг нэр хүндтэй олон үзэсгэлэнгээс хамгийн шилдэг загвартай автомашины шагналыг хүртсэн.
Дөрөв. Lamborghini Reventon 1.600.000 ам.доллар Франкфурт хотноо 2007 онд зохиогдсон авто шоун дээр анх танилцуулсан уг загвар эл жагсаалтыг тэргүүлсэн "Veneno”-с өмнө хамгийн үнэтэй "Ламборжини” байжээ. Нийт 20 ширхэгийг худалдаанд гаргасан бөгөөд нэмэлт нэг ширхэгийг "Ламборжини”-н музейд зориулан бүтээжээ. Энэхүү төмөр хүлгийг цөөн тоогоор үйлдвэрлэсэн агаад автомашины гадаад үзэмж нь авто сонирхогч хэний ч "арааны шүлс” гоожуулам өвөрмөц, чамин гайхамшигтай төрхтэй. Тиймдээ ч хамгийн гол нь гаднах өнгө үзэмжээрээ олны хараа булааж, үнэ хүрч чаддаг. "Lamborghini Reventon” нь 0-100км/ц хурдыг 3.3 секундэд авч 339км/ц хүртэл хурдлах хүчин чадалтай.
Тав. Maybach Landaulet 1.380.000 ам.доллар Хамгийн тансаг седануудын нэг болох "Maybach Landaulet” дээд зэрэглэлийн зорчигчдод зориулагдсан. Зоргчигчийн хэсгийн дээвэр бүхэлдээ онгойдог.
Зургаа. Zenvo ST1 1.225.000 ам.доллар "Zenvo ST1” нь Данийн автомашин үйлдвэрлэгчдийн бүтээл. Тус компани энэхүү төмөр хүлгийг 15ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд компанийн "Нисдэг эмч” нар эдгээр машиныг үүрдийн ажиллагаатай байлгана хэмээн амлалт өгч байжээ. Супер автомашины төрөлд хүч түрэн орж ирсэн "Zenvo ST1” нь 0-100км/ ц хурдыг 2.9 секундэд авч 375км/ц хүртэл хурдалдаг.
Долоо. Hennessey Venom GT Spyder 1.100.000 ам.доллар Эл автомашиныг ийм өндөр үнэтэй болоход чухам юу нөлөөлсөн гэвэл дэлхий дээрх өөр ямар ч кабролет /сөхөгддөг дээвэртэй/ машин түүнтэй эн зэрэгцэхгүй. Учир нь "Venom GT Spyder” ердөө 2.5 секундэд 100км/ц хурд авах хүчин чадалтай.
Найм. McLaren F1 970.000 ам.доллар "McLaren F1” 1994 онд хамгийн хурдан, хамгийн үнэтэй төмөр хүлэг байлаа. Түүний гайхамшигтай чадал болох 386км/ц дээд хурд болон 0-100км/ц хурдыг 3.2 секундэд авдаг үзүүлэлт тухайн үед бүтээгдсэн гэхэд итгэмээргүй. Өдийг хүртэл McLaren F1 энэхүү жагсаалтад багтсаар л байна.
Ес. Ferrari Enzo 670.000 ам.доллар Дэлхий даяар нийтдээ 400 ширхэг үйлдвэрлэгдсэн эл супер автомашин өдгөө дуудлага худалдаагаар нэг сая орчим ам.доллараар арилжигддаг. Алдарт "Феррари” компанийг үүсгэн байгуулагч Энзо Ферраригийн нэрээр нэрлэгдсэн уг төмөр хүлэг анх 2002 онд "Формула1”-ийн уралдааны автомашины технологиор бүтээгдсэн V-12 хөдөлгүүртэй анхны "Феррари” юм. Үзүүлэлт нь 0-100д 3.4секунд, дээд хурд нь 349км/ц.
Арав. Pagani Zonda C12 F 667.321 ам.доллар Италийн бие даасан нэгэн жижиг компанийн үйлдвэрлэсэн уг автомашин 346км/ц хурдтайгаар давхиж 0-100км/ц хурдыг 3.5 секундэд авдаг гэнэ. Пагани нэртэй уг автомашин үйлдвэрлэгч компанийг 1992 онд Пагани Хорацио нэртэй итали эр үүсгэн байгуулсан аж. Тэрбээр өмнө нь "Ламборжини” компанид "Ламборжини Диабло”, "ЛМ002” зэрэг загваруудыг гаргахад гар бие оролцсон туршлагатай нэгэн байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих