Цөмийн задрал буюу нэгдлийг ашигласан
цөмийн реакцаас устгах хүч үүсгэсэн тэслэгч төхөөрөмжийг цөмийн зэвсэг
гэдэг. Цөмийн реакц нь асар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Орчин
үеийн технологи ашиглан бүтээсэн, халуун цөмийн зэвсэг нь ганц мянган кг
жинтэй хэдий ч тэрбум гаруй энгийн дэлбэрэгч төхөөрөмжийн ялгаруулж
чадах дэлбэрэлтийн хэмжээтэй дүйцэхүйц энерги ялгаруулж чадна. Маш жижиг
хэмжээтэй цөмийн зэвсэг ч бүхэл бүтэн хотыг устгах чадалтай. Цөмийн
зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн ангилж үздэг бөгөөд цөмийн
зэвсэг бүтээгдсэн үеэс эхлэн түүнийг хянах, хэрэглэх асуудал нь олон
улсын бодлогын төвд байсаар иржээ. Хүн төрөлхтний дайн байлдааны түүхэнд
хоёрхон удаа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн бөгөөд тэдгээрийг АНУ Дэлхийн
хоёрдугаар дайны төгсгөл үед хэрэглэсэн.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6807
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих