Дорнод аймгийн Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг залуу тодруулах "Next stop” ёслолын ажиллагаа 2014 оны 12-р сарын 30-ны өдөр болно. Тус холбоо нь манай сайттай хамтарч Оны залуу шалгаруулалтын онлайн санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Санал асуулга болон Нэр дэвшүүлэлтийг нээлттэй явуулах бөгөөд Саналыг дараах байдлаар хувилан дүнг нэгтгэнэ.
1. Dornod.NET сайтаар авсан Олон Нийтийн санал – 30%
2. Залуу Удирдагч Сангийн гишүүдийн санал – 20%
3. Үе үеийн оны залуучуудын санал – 20%
4. МЗХ-ны удирдлагын багийн санал – 30%
Уншигч та бүхэн 2014 оны Дорнод аймгийн
- Нийгэм, улс төрийн салбарын Оны залуу
- Эдийн засаг, бизнесийн салбарын Оны залуу
- Эрүүл мэндийн салбарын Оны шилдэг залуу
- Боловсролын салбарын Оны шилдэг залуу
- Тѳрийн албаны Оны шилдэг залуу
- Соёл урлагийн салбарын Оны шилдэг залуу
- Спортын салбарын Оны шилдэг залуу
номинациудаар нэр дэвшүүлнэ үү.
Нэр дэвшүүлэх материалыг энэхүү мэдээнд сэтгэгдлээр бичин оруулж болохоос гадна Чадангууд цогцолборт байрлах МЗХ-ны байранд бичгээр хүргүүлж болно.
Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих