Москвагийн Кремлийн музей шинэ сайт нээсэн бөгөөд түүний тусламжтайгаар хүссэн хүн бүхэн дотуур нь виртуаль маягаар аялах боломжтой болжээ. Тус музейн захирал Елена Гагарина сэтгүүлчдэд хэлэхдээ, "Москвад биеэр ирж Кремлийг үзэж сонирхох боломжтой хүн тийм ч их биш шүү дээ. Иймд бид сайтдаа Кремлийн газар нутаг, Зэвсгийн танхим музей, сүм дугануудаас гадна манай музейн бүрэлдэхүүнд багтдаггүй Гантиган танхим, Ерөнхийлөгчийн байрладаг Кремлийн ордны хэсгийг сонирхуулах нь зөв гэж үздэг” гэжээ.
Энэ сайтаар аялахдаа хүсвэл барилгын гадна төдийгүй доторхи аливаа зүйлийг томруулан сонирхож болохоос гадна дэлгэрэнгүй түүхтэй нь танилцаж болох аж. Үүнээс гадна Кремлийн музейд нэвтрэх тасалбарыг шууд сайтаар дамжуулан худалдан авах боломж нээгдсэн байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих