Өнөөг хүртэл тус улсын далайн хилийн хамгаалалтад ажилласаар ирсэн эдгээр анхны 11 онгоц бүтсэн түүх их урт ажээ.
Одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи нь 1975 онд , тухай үеийн Хьюндэй автомашины үйлдвэр байгуулан ажиллаж байсан Жонг Жү Ёнг дуудан, Солонгосчууд өөрсдийн гараар байлдааны усан онгоц үйлдвэрлэж болох талаар асууж лавласан байна. .Энэ үед Япончууд ,АНУ-аас ихээхэн хэмжээний мөнгө төлөн өндөр чадвар бүхий усан онгоцнууд худалдан авч өөрийн хилээ хамгаалж байсан үе ба Хьюндэй автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулагч Жонг Жү Ёнг , чадна гэсэн ганцхан үгийг хэлж байжээ.
Ингээд 1975 онд Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 600 доллар байсан Солонгос улс, 2 мянган тонн жинтэй байлдааны усан онгоцыг эх орондоо үйлдвэрлэхээр АНУ-ын JJMA компанитай гэрээ байгуулж, 43 сая 600 мянган доллар төлөн байж, одоогийн Улсан хотын дэргэд үйлдвэрлэлээ эхэлж байсан ажээ. Энэ цагаас эхлэн усан хилээ хамгаалах байлдааны онгоцнуудаа эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн Солонгос улс 1984 онд анхныхаа усан онгоцыг ашиглалтад оруулж, 30 жилийн дараа ийнхүү тэтгэвэрт гарган музейд тавьж байгаа нь энэ юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих