Үүрэн холбооны томоохон төлөөлөгч болсон "Мобиком" ХХК-г тойрох олон асуудлууд ар араасаа хөвөрсөөр л байна.
Монголын анхны үүрэн холбоо гэдгээрээ нэгэнтээ хэрэглэгчдээ өөрийн болгож чадсан байсан "Мобиком" саяхан ажилчддаа хайр найргүй хоморголон халсан хэмээн яригдах болсон. Энэ нь ч үнэн бөгөөд хот хөдөөгийн нийлээд 400 гаруй ажилчнаа хууль бусаар ажлаас нь халаад ажлаас гэнэт халагдсны нөхөн олговор олгоогүй хэмээн хэл ам нилээдгүй дагуулсан.
Мөн ШӨХТГ-аас дараа төлбөртийн барьцаа хөрөнгийг буцаан олгох тухай шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэх бөгөөд хэрэглэгчдийг арав ба түүнээс олон жил барьсан дараа төлбөртийн барьцаа хөрөнгийг буцаан олгохдоо хэрэглээнийх нь зардалд шилжүүлэн олгоно хэмээн заасан түүнчлэн үнийн хувьд бусад үүрэн холбооны үнэ ханшаас илүү их зардал гардаг гэх мэтээр олон арван асуудал "Мобиком"-ыг тойрон эргэлдэж байгаа.
Сүүлийн үеийн мэдээгээр "Мобиком" ХХК нь уналтанд орох болсон шалтгаанууд ар араас хөвөрч байгаа нь тэдний нийгэмд эзлэх байр суурь нэгэнтээ хазайсан төдийгүй бусад үүрэн холбооны компаниудад шахагдан гарч зах зээлээ алдаж байгаа зэрэг нь нийгмийн хэрэглээнээс нэгэнтээ шахагдан гарах магадлал өндөр болсон аж.
Учир нь үүрэн холбоо хэрэглэгчид үндэсний гэх тодотголтой үүрэн холбоог илүүтэй сонгон хэрэглэх болсон нь чухам үүний нэгэн жишээ болоод байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих