Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 6 Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 16. Ангараг гараг. Найралт Эх одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ачаалалтай
өдөр. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж
болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл
зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай.
Хэсэгхэн зуур амарснаар өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно.
Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. Амрагийн харилцаанаас болж,
сэтгэлээр унаж болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Хүнд
өдөр. Шинэ уулзалталтууд, хэн нэгэнтэй танилцахад таагүй байхаас
гадна, бүтээл туурвил хийх, суралцах, мөнгө олж болох шинэ эх үүсвэрийн
эрэл хайгуулын ажилд ухралт хүлээж байна. Энэ нь тийм ч их удаан
үргэлжлэхгүй. Үдэш орой ойрын төрөл төрөгсдөөс хэн нэгэнтэй маргалдаж,
энэ нь бүр даамжирч гэр бүлийн гишүүдийн нэгэнтэй үл ойлголцолд хүргэж
болзошгүй тул асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг
хичээгээрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Ихэнх
ихрийнхэнд идэвхтэй, хөдөлгөөнтөй байх өдөр. Холын хамаатан
садантайгаа бүрэн холбоо харилцааг тогтоох ба энэхүү холбоо нь
тогтвортой, бас цаашид их ашигтай байх бололтой. Эргэн тойрныхны
хүндэтгэл нэмэгдэх болно. Ажил хэргийн хамтрагчид шударга, итгэл
найдвартай байна.
Мэлхий (6/22-7/22)
Энэ
өдөр жижиг зүйлийг амжуулж хөдөлгөөнтэй байх өдөр. Ихэнх улсуудад
төлөвлөсөн зүйлээсээ татгалзаж ойр тойрны хүмүүсийн асуудалд анхаарлаа
хандуулах хэрэгтэй болно. Өрөвдөх сэтгэл ба өөрийн үүргээ ухамсарлах нь
хувийн сайң сайхан байдлаас дээгүүрт тавигдана. Ялагдап хүлээсэн хүмүүс
өөрийн хэрэгцээ шаардлагаа дарж махбодийн хуурталтад бат хатуу зогсож
чадах хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Аливаа
чухал асуудлыг шийдэхэд сайн өдөр. Үл хөдлөх хөрөнгө болон томоохон
худалдаа хийх, хувьцаа авахад тохиромжтой. Хэрвээ та амралтаа аваагүй
бол яарсан нь дээр. Үдээс хойш ядаргаа нь таны сэтгэл санаанд нөлөөлнө.
Танд амралт чухал байх болно.
Охин (8/23-9/22)
Ачаалалтай
өдөр. Та нөхцөл байдлыг зөв зүйтэйгээр үнэлж дүгнэж, өөрийнхөө зөв
гэдгийг эргэн тойрны хүмүүст итгүүлэн үнэмшүүлж чадсан тохиолдолд л
амжилт ололтыг баттайгаар олж авах болно. Аливааг хүчээр муйхарлан
шийдэх байр сууринаас хандахгүй байхыг хичээх хэрэгтэй ба эелдэг зөөлөн,
овсгоотой сэргэлэн бас дипломат байр байдал нь таныг ололт амжилт руу
хөтөлнө.
Жинлүүр (9/23-10/22)
Үр
дүнтэй байх өдөр. Гэрийн ажилдаа, анхаарч бүтээлч байдалтай өнгөрөөх
өдөр. Ганц бие хүмүүс зарим нэг өөрчлөлтийг хийнэ. Тэд хайр дурлал эсвэл
нийгмийн байдалдаа сонголт хийнэ. Анд найзуудтайгаа уулзаж, өнгөрсөнд
болсон алдаа, буруу ойлголцлыг арилгах боломжийг олгоно. Таныг
сонирхолтой уулзалтууд болон шинэ учрал хүлээж байгааг энэ өдөр зөгнөж
байна.
Хилэнц (10/23-11/21)
Бүх
асуудлууд санхүүгийн зарлага мөн оролцоотой холбоотой байна. Албаны
богино хугацааны эсвэл нийгмийн байдалтай холбоотой байна. Өөрийн эрүүл
мэнддээ анхаарлаа хандуулаарай. Хувийн амьдралд сайхан мэдээ хүлээн
авах, аль эсвэл романтик үйл явдал тохиох болно. Энэ ордны эрчүүд
байгалиасаа худлаа ярих авьяастай байдаг бөгөөд тэр нь бусдад хоргүй.
Нум (11/22-12/21)
Ажлын
эрч хүч идэвхи зүтгэлтэй байдал, гайхалтай чадвар зэрэг тань таны
хүсэж байсан тэр л үр дүнг авчрах болно. Гэхдээ таны амьдралын эрч хүч
тань тэнцвэргүй байдалд байгаа. Од гараг эрсдэл гаргах мөн худалдан
авалтууд хийх хэрэггүйг зөвлөж байна. Ер бусын бүтээлч санаа гайхалтай
үр дүнг гаргаж чадна. Үдээс хойш эцэг эх, үр хүүхдүүдтэйгээ аялах эсвэл
найз нөхөдтэйгээ тоглох нь таатай харицлааг бий болгоно.
Матар (12/22-1/19)
Энэ
онд тохиох хамгийн сайхан өдрүүдийн нэг. Иймээс идэвхтэй амрах, агаар
салхинд гарах, биеийн дасгал хөдөлгөөн хийх, хар бор ажил хийхэд
таатай. Өнөөдөр тансаг болон том, овортой бараа, модон бус тавилга
худалдаж авахад тохиромжтой байна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа
хэвийн. Ганц бие хүмүүст романтик учрал тохиож таныг баясгах болно.
Хумх (1/20-2/18)
Таагүй
өдөр. Эрсдэл дагуулсан алхам хийх мөн сугалаанд холбогдсоны хэрэггүй.
Амжилт зөвхөн тууштай удаан хугацаагаар ажилласны үр дүнд л гарах
болно. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй ялангуяа мөнгөтэй холбоотой
асуудалд бүүр бодоод ч хэрэггүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний
хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн
ачаалалтай ажилласны ядаргаатай холбоотой байна.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр таагүй асуудал үүсэх боловч амьдралын идэвх дээшлэх өдөр. Магадгүй ховорхон тохиох сэтгэл хямралд өртөж болзошгүй. Мэдрэлийн систем хэт их ачаапалтай ажилласнаас болоод таны хувьд ужиг өвчтэй болно. Эргэн тойрныхонтойгоо харилцах харьцаанд өөрийнхөөрөө байж, маргаан зөрчилдөөнөөс хол, бодол санаагаа ажилдаа төвлүүлээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих