Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос эхлэн "Улсын
сайн малчин" цолоор шилдэг малдчдыг шагнасаар өнөөдөр нийтдээ 496
малчинд уг цолыг олгоод байна.
Энэ жилийн сайн малчин цол олгох материалыг ХХААЯ хүлээн авч эхэлжээ.
2012 онд 55 малчин, 2013 онд 45 малчин, 2014 онд 53 малчин тус тус
"Улсын сайн малчин" цол хүртсэн аж.
Энэ жилийн сайн малчин, цолоор 53 малчинг тодруулж цагаан сарын өмнөхөн
шагнах юм байна. "Улсын сайн малчин" гурван сая төгрөг, "Улсын
тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний фермер" тус бүрт 5 сая
төгрөгөөр тус тус урамшуулах юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих