Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг "Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин хурал дээр тайлбарлахад Засаг дарга О.Амгаланбаатар ихэд уурлан улмаар зодсон байх юм.
Угтаа улсын сайн малчин тодруулахад малын тоо өндөр байхаас гадна олон хүнийг малжуулж, туслах малчнаар ажиллуулсан байх, татвараа бүрэн төлсөн гэх мэт болзол, шаардлагыг хангасан байх ёстой байдаг аж. Харин Ч.Баярбаатарын хувьд улсын сайн малчинд өрсөлдсөн хүмүүсээс 500 гаруй малын тоогоор дутуу байхад засаг ноён зүтгүүлснээр "Болзол хангахгүй”-г нь хэлсэн хэлтсийн даргаа эмнэлэгт хэвттэл нь зодсон явдал гарчээ.
Засаг ноёнд зодуулсан Амартүвшингийн хувьд тухайн үед хамар амнаас нь цус гарсан бөгөөд өдгөө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүд, ам хөхөрсөн гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж. Амартүвшингийн хувьд хэдийгээр засаг ноёндоо зодуулж, гэмтэл авсан ч нэг намынх учраас ямар нэгэн гомдол гаргаагүй юм байна.
Эх сурвалж: Uls.mn Б.Золбоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих