Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 23. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Азтай
өдөр. Мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа
дуусгахад тохиромжтой. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр
гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах
магадлалтай. Ойр дотны хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Гэхдээ л асуудлыг
өөрийнхөөрөө шийдсэн нь дээр. Та ажлаа эрт дуусгавал дараа нь биеийн
алжаалаа тайлах хэрэгтэй гэдгийг санаарай.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр
эмэгтэйчүүд харилцааны хувьд тааламжтай байснаар амьдралын эрч хүч
дээшилж эхэлнэ. Хаана ч очсон бүх хүмүүсийн анхаарлын төв цэгт байх
болно. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц
ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Ойр дотны
хүнтэй харилцах харилцаа яруу дуурсгалтай, итгэлтэй байна. Харин эрчүүд
хүндтэй хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж ойрхон байлгахыг хичээхгүй
бол ажил хэрэгт хүндрэл учирч магадгүй болохыг одод зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэ ажлыг төлөвлөх болон амарч тухлахад тохиромжтой өдөр. Найз нөхдийнхөө тусламж дэмжлэгд найдаж, тэдний санаа бодлыг сонсоорой. Та тэдэнтэй хамт улс төр, бизнес, уран бүтээлийн салбарт ирээдүйд хийх ажлын төлөвлөгөөгөө зоригтой зохиох болно. Байгуулсан гэрээ хэлэлцээр, тогтоосон холбоо харилцаа тань хангалттай бат бөх байх болно. Гэр оронд сэтгэл хангалуун бус байдал бий болох тул хувийн амьдрал түр зуур төлөвлөгөөний хоёрдугаарт очих болох нь
Мэлхий (6/22-7/22)
Аялал,
томилолтоор явахад сайн өдөр. Энергийн нөөц эрч хүч нэмэгдэнэ.
Өнөөдөр танд хол явахыг санал болгоно, зөвшөөрөх хэрэгтэй. Замд амжилт
хүлээж байна, энэ нь адал явдлын, уран бүтээлч, хувийн болон ажлын
ялалтууд байх болно. Гэвч настангууд өөрийн хүч бололцоог ухаалгаар
үнэлэх хэрэгтэй. Зөнч зүүд зүүдлэгдэж магадгүй.
Арслан (7/23-8/22)
Азтай
өдөр. Юу ч таны сэтгэлийг сэвтүүлж чадахгүй. Ажиллах эрч хүч ихэснэ.
Таны нэр хүнд өсөж байгааг эргэн тойрны бүх хүмүүс мэдрэх болно. Үдээс
хойш хүндтэй зочин хүлээн авч магадгүй. Энэ нь танд садаа болохгүй,
харин ч тэдэнтэй хамт байснаар цагийг сайхан өнгөрөөх болно. Ахмад
хүмүүстэй сөргөлдөөнд орохоос сэргийлж, тэсвэр тэвчээртэй, эелдэг зөөлөн
бай.
Охин (8/23-9/22)
Хүнд
өдөр. Өөрийн дотоод эрх чөлөөг хамгаалж сэтгэлийн тэнхээ, хат,
тэнцвэрийг олж авах шаардлагатай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд
алдаа хийх буруу тооцоо гаргах магадлалтай. Иймээс туйлын анхаарал
болгоомжтой бай. Хувь заяа танд ээлжит сорилтоо илгээж гэнэтийн таатай
бус асуудлаар бэлэг барьж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран
мэхлэлт, хамтрагч тань урмыг тань хугална. Мөн хувийн уулзалтад таагүй
сэтгэгдэл төрүүлнэ. Гэнэтийн мөн төлөвлөөгүй зардал гаран эсвэл
санхүүгийн алдагдал хүлээнэ. Энэ нь худалдааны эрсдэл байж болно. Эрүүл
мэнддээ анхаараарай. Магадгүй хөнгөн гутрал, хууч өвчин, толгой өвдөх
магадлалтай. Зарим нэг шүүмжлэлийг сэтгэлдээ ойрхон хүлээж авсны
хэрэггүй. Та энэхүү таагүй хандлагуудыг зогсоож чадахгүй энэ бүхэн
танаас хамаараагүй гэдэгт итгэлтэй байгаарай.
Хилэнц (10/23-11/21)
Удирдлагатайгаа
зөрчилдөх болно. Энэ нь та өөрийн бодол санаагаа тулгаснаас болсон
байх. Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг алдаагаа залруулж
чадна. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, таагүй сэтгэл хөдлөл бүү
гарга. Хэрвээ та сонин хачин зүйлсийг нээж олох гэж байгаа бол олны
жишгийг дагах арга хэрэглээрэй. Шинэ хайр дурлал маш хүчтэйгээр нөлөөлөх
боловч удахгүй унтарна. Энэ бүхэнд сэтгэлийн асар их тэвчээр хэрэгтэй
болохыг анхаар.
Нум (11/22-12/21)
Шинэ
ажил эхлүүлэхэд удаан хугацаагаар төлөвлөх ахуйн асуудлыг шийдвэрлэхэд
хамгийн тааламжгүй өдөр. Анхаарал болгоомжтой байдал, эрүүл бодол
санаа амьдралын хурц өнцгөөс гарахад тань туслах болно. Энэ өдөр бие
эрхтэнг эвгүйтүүлэх бүхий хоол хүнс архи дарснаас татгалзаарай. Цэцэг
зүүдэлвэл сайны ёс, цус болон аливаад зүсэгдэх нь муу ёрыг зөгнөж
байгаагийн илрэл.
Матар (12/22-1/19)
Бүсгүйчүүд
шинэ ашигтай мөнгөний эх үүсвэр олоход амжилттай байна. Эсвэл шинэ үйл
ажиллагаа руу орох болно. Сэтгэл зовоосон эсвэл нэг хэвийн амьдралаас
залхсан эрчүүд шинэ танил шинэлэг зүйл рүү тэмүүлэн хайх ба энэ нь
ирээдүйд олон асуудлыг ар араасаа дагуулах болно. Өнөөдрийн даалгавар
бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай.
Хумх (1/20-2/18)
Дэм
дэмэндээ байх өдөр. Найз нөхдийн тусламж авахаас бүү татгалз. Уурлах
бухимдах уйлахаас зайлсхий. Сэтгэл санаагаа амгалан тайван байлга. Үдээс
хойш ханиад томуу хүрэх тул биеэ бодоорой. Сэтгэл санаагаа ариусгаж
ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай. Гэр бүлтэйгээ ихэнх цагийг
өнгөрөө. Энэ нь алдаа дутагдал гаргаж болзошгүй цаг үед таныг хамгаалж ч
мэдэх юм.
Загас (2/19-3/20)
Мэргэжлийн
үйл ажиллагааны хүрээнд таагүй зүйлс хүлээж байна. Магадгүй ямар нэгэн
алдаа, тооцоо, санаа муутай хүний явуулгад өртөж болзошгүй. Та элэгсэг
байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь.
Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас
тогтвортой байна. Ямар ч тохиолдолд ямар нэгэн хөрөнгө оруулалт, аль
эсвэл том хэмжээний худалдан авалт бүү хий. Учир нь од гарагийн таагүй
байрлал нь таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих