"Making the Band” шоунаас төрсөн "Mixx” хамтлагийн нүүр царай гэгдээд байгаа дуучин О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар буюу Тэмпо нар хээнцэр чамин хувцас гоёлоороо хэн хүнд гайхуулан, бардамнаж явах "нүүргүй” болжээ.
Учир нь, бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг нэгэн эмэгтэй цахим ертөнцөд тэдний булайг дэлгэн "Mixx” хамтлагийн Гүнчин-Иш, Тэмпо нар нэг жил, гурван сар гаруйн өмнө 700-гаад мянган төгрөгийн үнэтэй хувцас зээлээр авсан ч өдийг хүртэл мөнгөө төлөхгүй зугтлаа. Сүүлдээ бүр найз хүүхнүүд нь намайг элдвээр хэлж, доромжилж эхэлсэнд гомдолтой байна” гэсэн утга бүхий мэдээллийг тавьжээ. Үүнийг олж харсан Темпо "Та тэр мөнгөгүй бол үхэх гээгүй биздээ. Тэр бичсэн постоо устгаад залруулга хий. Тэгээд өгье” хэмээн хариу бичжээ.
Харин түүний найз охин болох жүжигчин Шүүдэрцэцэг мөнгөө нэхсэн эмэгтэйг мессежээр дарамталж жинхэнэ төрхөө харуулаад авлаа.
Хэрвээ энэ бүхэн үнэн бол, эрхэм хээнцэр залуусын найз бүсгүйчүүдээр тодрон элдэв байдлаар хэвлэлийнхэний анхаарлыг татах гэж яддаг мисс П.Шүүдэрцэцэг, загвар өмсөгч Х.Намуун нар их л хэл амтай хүүхнүүд бололтой. Цөөнгүй хэдэн кинонд тоглож, олны танил болж яваа мисс гэх П.Шүүдэрцэцэг болон МУГЖ Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун нарын хувьд хувцас зээлдэг "хайртуудаа” өмөөрөн ийн гэмгүй нэгэн эмэгтэй рүү дайрч давшлах нь ичгэвтэр санагдаагүй юм байх даа.
Шүүдэрцэцэгийн мэссэж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих