ЖАКАРТА. /ВВС/. Иргэний агаарын тээврийн "AirAsia” компанийн осолдсон онгоцны их биеийн хэсэг Ява тэнгист байгааг тогтоож, зургийг нь авчээ.
Сингапурын эрлийн роботын авсан зургуудыг тус улсын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хэн "Фэйсбүүк” хуудастаа тавьсан байна.
Тэнгисийн ёроолд байгаа онгоцны эвдэрхий дээрх үгсийг харвал, манай роботын олсон онгоцны их биеийн хэсэг "QZ8501” дугаарын нислэг үйлдэж яваад осолдсон онгоцных мөн байна гэж тэрбээр хэлсэн юм.
Индонезийн Сурабая хотоос Сингапур луу 162 хүнтэй хөөрсөн онгоцтойгоо өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд "AirAsia” холбоо тасарсан билээ.
Одоогоор 48 цогцос олдоод байна. Зорчигчид болон нисэх багийн гишүүдийн олонхынх нь цогцсыг их биеийн хэсэгт байх магадлалтай гэж үзэж байгаа. Иймээс онгоцны их биеийн хэсгийг олох нь маш чухал юм.
Тус онгоцны хоёр хар хайрцаг болон сүүл хэсгийг олж, эрэг рүү гаргасан.
Ослын шалтгааныг тогтоохын тулд мөрдөн шинжээчид хар хайрцгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна.
Цаг агаарын байдал тааламжгүй байсан учир нислэгийн чиглэлээ өөрчлөхийг зөвшөөрөхийг осолдсон энэ онгоцны нисгэгч холбоо тасрахын өмнө хүссэн гэж байгаа ч яг юуны улмаас уг онгоц осолдсон нь хараахан тодорхой бус байна.
Тэнгисийн ёроолд байгаа онгоцны их биеийн эвдэрхий хэсэг дээр "AirAsia"-гийн "Одоо хүн бүр нисэх боломжтой боллоо” гэсэн уриа бичээстэй байгаа нь харагдаж байна.
Г.Доржханд
The main body of the crashed AirAsia plane has been located and photographed in the Java Sea, say officials.
Singapore's Defence Minister Ng Eng Hen posted pictures taken by a Singaporean search robot on his Facebook page.
He said the words painted on the side of the wreckage confirmed the plane was flight QZ8501.
AirAsia lost contact with the flight on 28 December as it was flying from Surabaya in Indonesia to Singapore with 162 people on board.
Dozens of bodies have been found but many of the passengers and crew are thought to still be inside the plane, which made finding the fuselage so important.
So far the plane's two flight recorders and a tail section have been found and brought to shore. Investigators are analysing the information in the "black box" to piece together the cause of the crash.
The pilot of the AirAsia flight had asked for a route change because of stormy weather before contact was lost, but it is not yet known for certain what brought down the plane.
The AirAsia slogan "Now everyone can fly" could be seen on the wreckage in the pictures.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих