Амар сайхан жаргадаг болохоор үлгэрт би дуртай
Алиахан бага нас минь тэнд мөнхөрсөн болохоор үлгэрт би дуртай
Амьдрал эрт урьдын цагаас эхэлдэг болохоор үлгэрт дуртай
Ариухан хайр, чин үнэн хоёр ялдаг болохоор үлгэрт би дуртай
Баатар шиг амьдрахыг хүсдэг болохоор үлгэрт би дуртай
Баяр жаргалыг зовж олдог болохоор үлгэрт би дуртай
Бүх юм төгсөвч итгэл үлддэг болохоор үлгэрт би дуртай
Бурхан ээж минь надад ярьж өгсөн болохоор үлгэрт би дэндүү дуртай
Yлгэрт би дуртай
Дэндүү дуртай
Дандаа дуртай
Дахиад дуртай, дуртай
Їлгэр намайг эрх болгосон
Їнэнд дуртай эр хүн болгосон
Шүлгэнд дуртай, дурламтгай болгосон
Шүүдэр шиг эмзэг зоригтой болгосон
Эрээнцавын шөнө оддын дор
Эмээ минь намайг үлгэрээр өсгөсөн
Эрээн авдар дээрээ лааны гэрэлд
Эрх жаалхан хүү родиогоор үлгэр сонсож өссөн
Дулаахан хөнжилд эмээгийнхээ цээжинд хяраад
Дугуй цагаан талын шөнө би хайранд бүүвэйлэгдсэн
Дуусдаггүй их үлгэрийн далайд амар сайхан жаргаж нойрссон
Дэндүү азтай үлгэрийн баатар шиг хүүхэд байсан
Би үлгэрт дуртай хүүхэд
Би хөгшин ээжийн хайртай хүүхэд
Би хөгшин ээждээ хайртай хүүхэд
Би дэндүү азтай хүн!
2000 он Болодын Мөнхдөл
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7395
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих