"Wealth-Х", "UBS Billionaire" байгууллагаас 2014 оны тайлангаа
гаргажээ. Энэхүү тайлангаас харвал дэлхий дээр 2325 тэрбумтан байдгаас
12 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эдгээр эмэгтэйн нийт хөрөнгө 930
тэрбум ам.доллар аж. Дэлхийн 286 тэрбумтан эмэгтэйн 17 хувь нь өөрсдийн
эхлүүлсэн бизнесээр хөрөнгөжсөн байдаг байна. Өөрөөр хэлбэл
ямар нэг өв залгамжилж аваагүй өөрсдийн аз, ур ухаанаар ийм хэмжээний
хөоөнгөтэй болсон аж.
Дэлхийн улс орнуудаас АНУ-д өөрийн хүчээр амжилтад хүрсэн тэрбумтан эмэгтэйчүүд хамгийн олон байдаг бол ирээдүйд хөгжиж буй зах зээлээс өөрийн хүчээр амжилтад хүрсэн тэрбумтнууд ихээр "төрөх" болно хэмээн таамаглажээ. Дэлхийн тэрбумтан эмэгтэйчүүдийн дундаж нас 61 бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн 65 хувийнх нь хөрөнгийн эх үүсвэр нь үндэстэн дамнасан корпорацаас гаралтай байдаг гэнэ. Үүнд "Walmart" болон "L'Oreal"-ыг дурдаж болох юм.
Бүс
нутгаар нь хуваан авч үзвэл Хойд Америкийн хамгийн баян эмэгтэй Кристи
Уолтон аж. "Walmart" сүлжээг үндэслэгч Сэм Уолтоны хүү Жон Уолтоны
гэргий тэрээр 2005 онд нөхрөө нас барсны дараа хувьцааны тодорхой
хэсгийг өвлөн авсан билээ. Өдгөө тэрээр 37.9 тэрбум ам.долларын
хөрөнгөтэй аж. Сүүлийн жилүүдэд тэрээр дэлхийн кино ертөнцөд хөл тавих
болсон юм. 2013 онд тэрээр "Bless Me, Ultime" кинонд хөрөнгө оруулалтыг
анх хийсэн билээ.
АНУ эрэгтэй, эмэгтэй тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд тус улсад 609 тэрбумтан байдаг аж.
Дэлхийн
хамгийн өндөр настай тэрбумтан бол өнгөрсөн онд 92 нас хүрсэн
'L'Oreal"-ын өв залгамжлагч Лилэйн Беттенкорт юм. Ердөө 15 насандаа
аавынхаа гоо сайхны компанид дагалдангаар ажиллаж эхэлсэн тэрээр өдгөө
31.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Европын хамгийн баян эмэгтэйгээр
нэрлэгдэх болжээ. Дэлхийн тэрбумтнуудын өлгий нутаг гэж болох Европт 775
элитүүд амьдарч байна.
Австралийн хамгийн баян эмэгтэйгээр уул уурхайн өв залгамжлагч Жина Райнхартыг нэрлэжээ. Форбес сэтгүүл түүнийг "дэлхийн төмрийн хүдрийн худалдааны хатан хаан" хэмээн өргөмжилдөг. Өдгөө 60 настай "Напсоск" хайгуулын компанийн эзэн тэрээр 14.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.
Райнхарт өдгөө уул
уурхайгаас гадна Австралийн хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа
"Fairfax", "Ten Network Holdings"-д их хэмжээний хувьцаа эзэмшиж
хөрөнгөө өргөжүүлж байгаа юм.
Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй Карлос Слимийн охид болох Ванесса, Мариа, Жоанна нар Латин Америкийн хамгийн баян эмэгтэйчүүд юм.
Эгч
дүүс 2003 онд эцгийнхээ хөрөнгөөс эзэмших болсон тухай мэдэгдэж байсан
юм. Тэд нийт 19 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг бөгөөд тус бүр 6.3
тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үзжээ. Тэд гэр бүлийн бизнест тэр
бүр оролцдоггүй, ихэнхдээ эцгийнхээ нэрэмжит сангуудад үйл ажиллагаа
явуулдаг аж.
Ази тив дэх хамгийн баян эмэгтэй бол өдгөө 33
настай Ян Хуян юм. Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад
багтдаг тэрээр 2007 онд Хятадын "Country Garden" үл хөдлөх хөрөнгийн
компанийн 70 хувийг эцгээсээ өвлөн авсан юм. Тэрээр 6.3 тэрбум
ам.долларын хөрөнгөтэй бөгөөд өдгөө компанийнхаа ТУЗ-ийн дэд дарга
бөгөөд өнгөрсөн жил компанийн хөрөнгийг 410 сая ам.доллараар
нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Бэлтгэсэн Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих