Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь тун удахгүй үлдсэн 99 хувиасаа илүү херөнгөтэй болно гэсэн тооцоог ядуурлын эсрэг олон улсын "Oxfam" байгууллагын судалгаа харуулжээ. Судалгаанаас харахад өнгөрсөн жилийн хувьд хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 48 хувийг эзэмшиж байгаа бөгөөд энэ тоо 2016 онд 50 хувийг давахаар байгаа аж. Эх сурвалжид дурдсанаар өнөөдөр дэлхийн хамгийн баян 80 тэрбумтан нийт 1.9 их наяд ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй байгаа нь дэлхийн нийт хүн амын 50 хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байгаа аж. Уг судалгааг өнөөдөр Швейцарийн Давос хотноо эхлэх Дэлхийн эдийн засгийн форумыг угтан хийсэн бөгөөд дэлхийн улс төр, бизнесийн . удирдагчдыг жилд нэг удаа хамгийн олноор нь нэг дор хуран цуглуулдаг энэхүү арга хэмжээний үеэр баян, хоосны ялгааг бууруулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих