Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 7. Сумяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр . Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, биеийн тамирыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, могой, хонь, нохой, болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эргэлзээтэй
өдөр. Хониныхоны ажил үйлс бүтэмжтэй сайн байж сэтгэл санаа туйлын
өөдрөг байна. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны салбарт хэт
идэвх гарган зүтгэх хэрэггүй. Эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхий, энэ
нь танд алдагдал авч ирж болзошгүй. Та сонин зүүд зүүдлэх байх. Харин
та зүүдэлсэн зүүдээ эсрэгээр нь тайлах хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Мөнгө санхүүгийн хувьд эерэг сайн хувьсал өөрчлөлтүүд
байх боловч урьдчилж хараагүй зардлууд, аль эсвэл хуримтлагдасан өр
зээл нь танд орох ашиг орлогыг бүхэлд нь залгих болно. Өнөөдөр авъяас
билэг, ур чадвараараа бусдын дунд од мэт гялалзах сайхан боломж таны
өмнө гарч ирэх бөгөөд энэ нь таныг үхрийн ордонд төрсөнд өгч буй од
гаригсын бэлэг гэж ойлгож болно. Энэ ордныхон бусад ордныхноос ялгарах
гол онцлог нь хэзээ ч гал дээр тос нэмэхгүй байж чадах хүмүүс учраас
энэ онцлогоороо аливаад хүлээцтэй хандах хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Амжилттай
өдөр. Таны урам зориг, авьяас билэг тань бусдыг өдөөн урамшуулж, таны
санаа бодол бусдын бодолтой нийцнэ. Ажилд орох ярилцлага ихрийнхэний
чадварыг улам нэмэгдүүлнэ. Ажил хэргийн хувьд та өөрийн ажил олгогчдоо
өөрийгөө зөв, шударга хүн гэдгээ харуулна. Гэртээ зээллэгээр юм авах
эсвэл даатгалын гэрээ хэлцэл байгуулахад тохиромжтой үе. Та хамгийн сайн
хэлэлцээрийг хийж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр
анхааралтай байх өдөр. Энэ өдөр нь хангалттай тайван байх боловч урьд
өдрийн таагүй зүйлсийн уур амьсгалт хэвээр байна. Хэрэв та ажил дээрээ
чухал асуудлыг шийдэж, хуучин алдаануудаа засч чадвал, өдрийн 2-р
хагаст ачаалал хөнгөрснөөр таны анхаарал нь өөрийн байшин гэр бүлдээ
төвлөрөх болно. Сэтгэл зовоож түгшээсэн асуудлыг хэт сэтгэл хөдлөл
талаас нь авч үздэг зан чинь дутуу дулимаг шийд, дүгнэлт гаргахад
хүргэх юм.
Арслан (7/23-8/22)
Ажил,
албаны хэргээ хоёрдугаар ээлжинд тавьж, өөрийн орон байрны ая тухтай
байдлыг анхаарах өдөр. Хосуудын хувьд хамтран ажиллахад тааламжтай. Ажил
хэргийн болон бусад асуудлуудыг орхиж, гэр бүлийн цомхон хүрээнд амарч
тайвшир. Байнга муу муухай дайралтад хариу өгөх шаардлагагүй, өөрөөрөө
бай. Үр хүүхдүүдтэйгээ эелдэг дотно харьцаатай байх болно
Охин (8/23-9/22)
Энэ
өдрийн уриа - Хайр дурлал, амар тайван, эв найрамдал байх болно. Аялаж
зугаалах, ойд түүдэг галын дэргэд, эсвэл цанаар гулгах зэрэгт таатай
өдөр. Хайртай хүнтэйгээ хоёуланд тань сайхан байж чадахаар чөлөөт цагаа
өнгөрөөхийг хичээ. Үдээс хойш хүлээн авах гэнэтийн мэдээ нь энэ долоо
хоногийн төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Мөнхийн үнэнд хүрэх, гар урлал, шинжлэх ухаанд суралцахад таатай өдөр.
Амьдралын эрч хүч хувийн амьдралд таатайгаар нөлөөлнө. Таны бодолд
олон зүйлийн юмс эргэлдэх бөгөөд энэ нь өнөөдрийн хувьд хэр зохимжтой
эсэхийг сайтар тунгаан бодоорой. Од гараг зөв үйлдэл, бодол санааг тань
дэмжихэд бэлэн байгаа.
Хилэнц (10/23-11/21)
Хайр
дурлал уучлалд энэрэнгүй байх өдөр. Энэ өдөр гандан хийдэд очиход нэн
таатай байна. Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн ажлын хүрээнд гэнэтийн
хүндхэн асуудлууд гарч ирнэ. Шууд аливаа асуудлыг хүчээр шиидэх гэсний
хэрэггүй харин үүний оронд бодлоготой бусад хүмүүсийн туслалцааг авахыг
зөвлөж байна. Жижиг сажиг зүйлд анхаарсны хэрэггүй эс тэгвэл томоохон
ажил руу орж чадахгүй нь.
Нум (11/22-12/21)
Хүнд
өдөр. Өөрийн сонирхол, үзэл бодлоо хамгаалж, тэмцэх өдөр. Гэр бүлийн
харилцаа болон хамтрагчтайгаа маргалдаж болзошгүй. Гаднын нөлөөнд бүү
авт, бусад хүмүүс юу гэж хэлэхийг бүү сонс. Эргэн тойрондоо эв
найрамдлыг тогтоогоорой. Таны шүүмжтэй байдал тань ямар нэгэн таагүй
хавх, муу зүйлсээс холдуулж чадна. Тооцоогүй гэнэтийн зарлага гаргахаас
сэргийл одоохондоо таны түрийвч нимгэн байгаа.
Матар (12/22-1/19)
Дотоод энерги сэрж, өөрчлөгдөх өдөр. Ямар ч ажилд зоримог
шийдвэр гаргах нь зүйтэй, гэхдээ сонор сэрэмжээ багасгаж болохгүй. Таны
хүч тамир ундарч буй булаг мэт оргилж байгаа тул мэргэжлийн хүрээнд
улам дээшилж, алдар нэрээ цуурайтуулж чадна. Танд сайхан боломж олдож
байна. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, авьяас чадвараа гайхуул.
Эмчилгээ хийлгэх, үр тогтоох, биеийн дасгал сургуулилт хийхэд таатай
өдөр. Олон шинэ танилтай болно.
Хумх (1/20-2/18)
Тааламжтай өдөр. Магтаал сайшаал сонсох, хэн нэгэнд халамж тавих нь
бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Ихэнх цагаа ойр дотны хүн эсвэл үр
хүүхдүүддээ зарцуулаарай. Хүнд хоол хүнс, архи дарс бүү хэрэглээрэй
ходоод гэдэс тань хямрана. Эрүүл мэнддээ ойрын үед анхаарвал зохино.
Загас (2/19-3/20)
Амьдралын
эрч хүч унах өдөр. Таны аура сул, дотоод сэтгэл санаа гутрангуй байна.
Ажил руугаа уймраа байдалтай явах болно. Энэ өдөр гэрээ хэлэлцээр,
худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Эрүүл мэнддээ
онцгой анхаар. Аливаад хянуур болгоомжтой хандахгүй бол томоохон алдаа
гаргаж магадгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих