Сармис нь хурц үнэртэй тул
манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль
эрт нээсэн болоод ч тэр үү, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг.
Хэдийгээр идсэний дараа хурц үнэр нь амнаас мөд салдаггүй ч бие
махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Хүйтний
улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү
хоол зэрэгт сармис хийж иддэг. Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр
ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлж болох аж. Сармисны найрлагад
хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй
сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна
хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан.
Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй
шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр
тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Сармис хэр ид шидтэйг та бүхэнд
сонирхуулахад:
Сармис нь хомхойг ор мөргүй эдгээдэг. Энгийн яршилт, хомхой нь ихэнхдээ
уруул орчимд үүсдэг. Хомхой гарсан үед хүмүүс ихэвчлэн вирусын эсрэг эм
бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа хомхойг арилгах арга болдог
ч, нөгөө талаараа хэт их эм, эмэн бүтээгдэхүүн хэрэглэх нь муу үр
дагаврыг авчрах тал бий. Хомхой гэдэг нь өвчин зовиургүй мэт боловч нэг
газраа дахин дахин гардаг вирусын халдварт өвчин юм. Хэрвээ уншигч та
ийм асуудалтай байгаа бол таны гал тогоонд байдаг, өдөр тутамдаа
хэрэглэдэг сармис хомхойг ул мөргүй арилгадаг байна. Янз бүрийн вирусын
эсрэг эм, тос зэргийг хэрэглэхийн оронд дараах аргыг туршаад үзээрэй.
Нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5
удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан
хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан
хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь
бас хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр,
фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг юм. Мөн хүний биед зайлшгүй
шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулсан байдаг аж.
Үүнээс гадна сармисыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь таныг хамрын
ханиад, бронхит, багтраа өвчнөөс урьдчилан сэргийлж мөн даралт ихсэх,
чихрийн шижин, зүрх болоод үе мөчний өвчин зэргээс найдвартай хамгаалж
чадах юм.
Жишээлбэл,
- Сармисыг хэдхэн хором зажлахад амны хөндийн нян устаж цэвэршинэ.
- Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөлт намдана.
- Чихнээс идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж, өдөрт 2-3 удаа дусаавал сайн.
- Хамар битүүрэн шархирч шингэн нус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж, гавар түрхвэл илүү үр дүнтэй.
- Хоолой өвдөж буй тохиолдолд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.
- Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилдаг.
- Шарх, хатиг идээтэй, идээ татах шинжтэй үрэвсэлд гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.
- Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.
- Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгинын таван ширхэг булцууг нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг цэвэрлэсэн таван ширхэг нимбэг, нэг килограмм элсэн чихэр, хоёр литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн, харанхуй газар хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.
- Цус багадах өвчний үед 300 гр сармис цэвэрлээд хоёр литрийн шилэн саванд хийж дээрээс нь нэг литр спирт хийж гурван долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт гурван удаа уувал сайн.
- Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсгүүдээ шавшина. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцрийн эсрэг, үрэвсэл дарах шинж дээр үндэслэгдсэн агаад түүнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг аж.
- Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагүй шарх үүсэхэд хумс сармис хэрчин шүүсийг нь шахаж байгаад тус газар түрхвэл эдгэрэлт түргэснэ.
- Арьс улайж үрэвссэн үед үрэвсэж улайсан хэсэгт сармисны масло түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сүлжээгээр худалдаалагддаг.
- Сармис олон зууны турш үс уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг үс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юм уу, малгай өмсч унтана. Оройноос өглөө хүртэл байх нь үр дүнтэй. Өглөө босоод үсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх хэрэгтэй.
Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг. Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих