Мөн ч хэнэггүй хүмүүс юм даа бид. Эсвэл нэрэлхүү байх л даа. Бидний
ялихгүй нэрэлхүү занг ашигладаг газрууд ч олон. Тухайлбал, Мобиком
корпораци байна. Ямар нэгэн бэлэг урамшуулалд өгчихдөг. Дуудлага
хадгалах үйлчилгээ, дуудлаганы дуу ч юмуу.
Тэгээд хугацаа нь дуусахад автоматаар сунгагдаад нэгжнээс нь хасагдчих
жишээтэй. Үйлчлүүлэгчдээ хүндэтгэдэг хөгжсөн оронд бол энэ луйвар шүү
дээ. Мөн "Номин"-гийн худалдааны төвүүдийн бараа нь 999 төгрөгөөр
төгссөн байх нь элбэг.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар түүнийг нь шударга бус байна
гээд торгууль тавьтал шүүхээр заргалдаад торгуулиа хасуулчихлаа. Ер нь
бол "Миний нэг төгрөгийн хариулт хаана байна" гээд зогсож байх монгол
хүн бараг байхгүй. Хэрвээ асуудаг юм гэхэд хариултад өгөх нэг твгрвг
"Номин"-д байхгүй ш дээ.
Нэрэлхүү зан дээр хийсэн ийм менежмент зөндөө. Нөгөөх нь хэнэггүйд
найдах явдал юм. Хэнэггүй нь бол хэрэглэгч биш харин үйлчилгээний
газрынх нь ажилтан л даа. За жишээ авья.
"Horoscope" гээд паб байна. Гаднаа гоожуурын пиво 3000 төгрөг гэсэн
сурталчилгаа хадсан боловч дотроо 3800 төгрөгөөр худалдаж байх юм.
Гаднах рекламных нь талаар асуухад "Аан хэвлэлийн ажилтан алдаад
хэвлэчихсэн байна лээ" гээд зөөгч нь хэнэг ч үгүй зогсож байна. Ийм
тохиолдолд хэрүүл зарга хийдэг хүн цөөхөн дөө.
Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар байгуулах тогтоол дээр уг нь
захирлаар томилогдох хүний нэрийг шууд биччихдэг юм билээ. Гэтэл доор нь
"Аж ахуйн гишүүдийн орон тоо 1" гэсэн юм биччихсэн байхыг харж л
байлаа. Түүнийг нь төрийн өмчийнх эсвэл хувийн гэж ойлгомоор ч юм шиг.
Яваандаа завших нь гэж хардаж болохоор байгаа биз. Тэгээд асуудал
босохоор "Тухайн үеийн манай яамны ажилтны хэнэггүйн алдаа болсон байна
лээ" гэж байгаа юм даа. Хэдийгээр бага юм шиг байвч ийм хэв муутай
аргаар яль шалихгүй орлого олох гэсэн явдал муухай л харагддаг.
Ж.Баяр
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих