Өө хөөрхий иргэдийн амьдрал ч ёстой л өнөө шар тэнгисийн тарчлаан шиг болж гүйцэхнэ дээ. Ингэж бодох болов. Төрдөө үнэнч, эх орон ард түмнийхээ өмнө хариуцлагатай байгаарай хэмээн ард түмэн тэдэнд итгэж толгойгоо хийсэн нь тийм ч сайны ёр байсангүй. Чухамдаа бол төрийн тэргүүнд тэнэг мунхагаар нь дуудчихмаар хүмүүс элбэгшиж, зөвхөн өөрийн карьер гээч хий хоосон нэр төрийн төлөө тэмүүлэгчид сандал зайдагнаж суучихсан байхад ард түмний амьдрал яаж дээшлэх вэ дээ.
2015 оны хувьд Шийдлийн засгийн газартай, хариуцлагын жил болгоно гээд зарлачихсан байгаа. Гэхдээ гайхалтай нь хэнээс хариуцлага тооцох гээд энэ мэт уриа лоозон дэвшүүлэв. Лав ард түмэн эдийн засгийн хямрал гээчид тийм ч их буруутан болохгүй байхаа. Зайлуул тэд өөрийнхөөрөө л амьдралаа өөд нь татчих гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа. Гэтэл өчигдөрхөн ард иргэдийн амжиргаагаа өөд нь татдаг нэг бизнес болчихсон найман нэрийн дэлгүүрт хориг саад тавихаар УИХ-ын гишүүн хадагтай Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан "Согтууруулах ундааны хяналтын тухай хууль" гээч нь ёстой л нүдээ олоогүй хууль гэхэд болно.
Уг нь манайд бол хэрэгтэй хууль л даа. Гэхдээ нэг хууль бичихээрээ л иргэдийнхээ гар хөлийг хүлэх хүлээсээ нэмээд байвал ард иргэд нь юу хийж, амжиргаагаа өсгөх юм бол доо гэж гайхмаар хуулийн төсөл болчих шиг.
"Согтууруулах ундааны хяналтын тухай хууль" гэгч хууль нь иргэдийн найман нэрийн дэлгүүрт л үйлчилдэг байхаар тусгачих юм. Тус хуулийн төсөлд зааснаар "сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд тавин сая, аймгийн төвд 25 сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар тогтоосон" байна.
Энгийн л бодолт. Согтууруулах ундаанд хяналт тавьж байгаа нь зөв ч иргэдээ боомилох биш тэр үйлдвэрлээд байгаа үйлдвэрлэгчид, экспортлоод байгаа экспортлогчиддоо хариуцлага тооцвол ариа л үнэнд нийцэхээр санагдана. Амжиргаагаа дээшлүүлэх гэж тэмцсэн биш улсын унасан эдийн засгийг дээшлүүлэх хүндхэн үүргийг нуруундаа үүрчих юм уу даа гэсэн хардлага ч иргэдийн дунд мэр сэр дуулдах нь 2015 он хариуцлагын жил гэсэн нь улстөрчдөөс биш иргэдээс хариуцлага нэхэх гэсэн далд санаа байсан юм болов уу.
Эх сурвалж BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих