АН-ын бүлгийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын
гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах
тогтоолын төслийг сайтар нягтлан хэлэлцсэн гэнэ. Ерөнхий сайд эзгүй,
Японд айлчилж явах хойгуур нь ганц найз, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын
асуудлыг дэвэргэх хэрэггүй гэж АН-ын бүлэг үзжээ. Гадна, дотны
түлхээсээр Засгийн газруудаа огцруулж, бусдын олж болсоор ирсэн АН-ынхны
хувьд одоо Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь улс орны эдийн
засаг, хойшдын хөгжилд тустайгаас гадна хамгийн гол нь 2016 оны сонгууль
дөхөж байгаа энэ үед эв нэгдлээ ямар ч үнээр хамаагүй сахин
хамгаалахаар шийджээ.
Хэдийгээр 100 хувь С.Баярцогтыг хамгаалаагүй ч АН-ын бүлэг дээрх
тогтоолын төсөл нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзсэнээр ЗГХЭГ-ын
даргын санаа хэсэгхэн амарсан дуулдав. Гэхдээ уг асуудлыг цаашид
байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх учир
асуудалд бүрмөсөн цэг тавиагүй гэсэн үг юм. Асуудлыг тодруулбал өнгөрөгч
долоо хоногт УИХ-ын бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун
нар болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга С.Баярцогтыг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр
АНУ-ын гэр бүлийн "Painter law firm” компанид 17 тэрбум, 445 сая төгрөг
өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж огцруулах асуудлыг өргөн барьсан
билээ.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ажлын хэсгийн ахлагч
Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг
хийгээгүй. Нөгөө талаас 2014 онд 400 сая төгрөг шилжүүлсээс өөр гүйлгээ
хийгдээгүй. 17 тэрбум, 45 сая төгрөг нь шилжээгүй, одоо байгаа. Тиймээс
түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэсэн хариулт өгсөн юм. АН-ын
бүлгийн байр суурь ингэж гарсан тул түүнийг огцруулахаар санал нэгдсэн
Ц.Даваасүрэн гишүүн "Уг нь Баярцогтын толгой УИХ хэрэгтэй юу гэвэл
хэрэгтэй. Даанч дан ганц өөрийнхөө төлөө ажиллаад байх юм” гэсэн үгээ
Засгийн газрын тэргүүнийг Японоос эргэн ирэхэд нь дахин тайлбарлахаас
өөр аргагүй болж байна.
Эх сурвалж:
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7807
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих