Баарны үйлчлэгч, пиво ууж буй хоёр эр дээр ирэв.
-Та хоёр стриптиз захиалах уу? -Үгүй үгүй, бид хоёр пивоноос өөр юм уудаггүй.
Мах комбинатад амтлагч шалгаруулж байна. Нэг эр үлдэв. Түүний нүдийг боож хэлээ гаргахыг хүсэв. Эр нүдээ боож хэлээ гарган суув. Түүнд нэг зүсэм хиам долоолгов.
Эр:
-Ммм... ням... ням ... Микояны мах комбинатын "Деликас”! Хүмүүс гайхан магтав. Түүнд өөр нэг хиам амтлуулав.
-Ммм... ням... ням ... Черкисовын мах комбинатын "Особая” байна!. Дарга цэрэггүй гайхан шагшрав. Дарга: цехийн дарга хүүхнийг нэг зүсэм хиаман дээр шээчихээд ир хэмээн тушаав. Тэрхүү хиамыг амтуулав.
Эр:
-Ммм... ням... ням ... Подольскийн... подольскийн... подольскийн... 13 дугаар гадамж 24 дүгээр байр ... 48 тоот!
Нэг залуу ажилд орох гээд ярилцлага өгч байв
-Дарга: Архи уудаг уу?
-Залуу: Үгүй
-Дарга: Тамхи татдаг уу?
-Залуу: Үгүй
-Дарга: За за тэгвэл их сайн байна. Надад их таалагдаж байна. Таньд ер нь ямар сул тал байдаг вэ?
Залуу: Худлаа ярих.
"Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийн сүүлийн асуулт.
- Та хөлбөмбөгийн хорхойтон гэсэн байх аа? гэж хөтлөгч асуув. Оролцогч:
- Тийм ээ.
- Тэгвэл та тун азтай байна. Энэ асуулт таны сайн мэдэх зүйлийг шалгах нь ээ.
Асуулт: Хөлбөмбөгийн хаалганы тор хэдэн нүхтэй вэ?
Шүүx xурал дээр:
- Та яагаад энэ эмэгтэйг зодсон бэ?
- Би автобусаар явж байтал энэ эмэгтэй орж ирээд миний xажууд суусан. Тэгээд кондуктор энэ xүүxэнд билетээ ав гэж xэлсэн. Тэгтэл xүүxэн уутаа онгойлгоод цүнxээ гаргаад, уутаа xаагаад, цүнxээ онгойлгоод, түрийвчээ аваад, цүнxээ xаагаад, түрийвчээ онгойлгоод, мөнгөө гаргаад, турийвчээ xаагаад, билэтээ аваад, турийвчээ онгойлгоод, билэтээ xийгээд түрийвчээ xаагаад, цүнxээ онгойлгоод түрийвчээ xийгээд, цүнxээ xаагаад, уутаа онгойлгоод, цүнxээ xийгээд, уутаа xаагаад сууж байтал билетний шалгалт ороод ирсэн. Тэгээд нөгөө xүүxэн чинь уутаа онгойлгоод, цүнxээ гаргаал, уутаа xаагаал, цүнxээ онгойлоол, түрийвчээ гаргаал, цунxээ xаагаал, түрийвчээ онгойлгоол...
- Ёоо, та чинь яасан яршигтай юм ярьдаг юм бэ?
- Харин тэгээд ийм яршигтай юм xараад сууж байснаас... гэж бодоол би энэ xүүxнийг цоxиод унагачиxсан байxгүй юу
Өглөө эрт сэрүүлэг дугарахаар яг л миний толгой руу буудах шиг болдог
Тэгээд чи хурдан босдог уу?
Үгүй. Би яг л үхсэн юм шиг унтдаг.
Эхнэр нь нөхөртөө:
-Чи яваад наад цамцаа индvvдчээд ир. Хvмvvс намайг л ажилгүй авгай байна гэж муу хэлийшт.
Эргэлзээ.
- Зурагт үзэхээр сурталчилгаа үзэж байгаа ч юм шиг
Сурталчилгаа нь зай авахыг бодоход кино үзэж байгаа ч юм шиг
- Машин бариад явахаар түгжрээд зогсоод байгаа ч юм шиг
Шатахуун хороогоод байхыг бодоход яваад байгаа ч юм шиг
- Хүнсний ногоо худалдаж авахаар сэжиг төрөөд хор худалдаж аваад байгаа ч юм шиг
Мэргэжлийн хяналтынхан эрүүл гэхийг бодоход хүнс аваад байгаа ч юм шиг
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байхаар хятададаас оруулж ирээд байгаа ч юм шиг
Шошго тэмдгийг харахаар монголд үйлдвэрлэсэн ч юм шиг
- Монгол улс нүүрсээ зараад байгаа ч юм шиг
Урд хөршдөө бэлэглээд байгаа ч юм шиг
-Миний хүү, чиний хийсэн буруу хэрэг болгон чинь миний толгойд буурал үс болон үлдэж байгаа ш дээ...
-Эмээгийн толгойг хархад, та ч алдаг байсан юм байна даа...
Тангадын Галсан гуай Эрээн орохоор галт тэргэнд сууж Замын-Үүдийн гааль дээр иржээ. Гаалийн байцаагч:
-Та юу хийдэг вэ?
-Бичдэг.
-Юугаар хоолоо олж иддэг вэ? гэж асууж байна.
-Үзгээр.
-Үзэгний наймаачин гээд л шуудхан хэлчихгүй, юун маягтай юм.
Нэгэн эр байшин барихдаа бүх өрөөг нь дугуй хэлбэртээ барьжээ. Найзууд нь асууж байна:
- Чи яагаад бүх өрөөгөө дугуй хэлбэртэй барьсан юм бэ?
- Аан, хадам ээж маань байшин барих болсныг маань дуулаад "Надад ганц булан ч болтугай олдох уу?” гээд асуугаад байсан юм.
Хоёр цэрэг тагнуулд гараад мөлхөж явтал нэг нь гараараа баасан дээр дарчихжээ. Нөгөөх нь шоолон инээтэл баастай гараараа амыг нь таглан "Чишш...чимээгүй”.
-Нөхөр тvрvvч ээ, та ямар нэг юм хэлээч?
-Ноомхон.
-Биш дээ, ганц удаа ч гэсэн сэтгэлээсээ, ямар нэг сайхан эелдэг vг хэлээч
-Сул зогс.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих