Энэ удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 2 дүүргийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг төлөөлөн 60 гаруй хүн оролцлоо. Их хурлаар ОНХМХ-ны өнгөрсөн 3 жилийн ололт амжилт, алдаа онооны тайланг сонсох, дараагийн жилүүдэд хийгдэх ажлын ерөнхий чиглэл төлөвлөгөөг боловсруулж батлах, Холбооны дүрмийг шинэчлэх гээд олон асуудлыг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгч болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг дахин сонгох зэрэг асуудлыг хурлын хөтөлбөрийн дараалалд оруулсан байлаа.
Их хурлын үйл ажиллагааг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс "ММ" агентлаг, "LCN" телевизүүд сурвалжлан хүргэж байлаа. Харин
орон нутгаас Орхон аймгийн "ТҮ10" телевиз, Дорнод аймгийн "МиЖи" телевизүүд газар дээрээс нь сурвалжилсан.
Сониныг төлөөлөн: Баянхонгор аймгийн "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч П.Санаадагва,
Телевизийг төлөөлөн: Орхон аймгийн "ТY10" телевизийн редактор Р.Ханджав
Сайтыг төлөөлөн: Екhогоn21.mn Үндэсний портал сайтын сэтгүүлч Д.Билгүүн
Радиог төлөөлөн: Өмнөговь аймгийн "Цэций 104.5" радиогийн захирал Ч.Баярсайхан нарыг сонгож баталлаа.
Үүгээр ОНХМХ-ны ээлжит Их хурал өндөрлөлөө.
Мандатын комиссын илтгэлийг Налайх дүүргийн "Налайхын амьдрал" сонины эрхлэгч, ОНХМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батчимэг тавьж, ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж нээж үг хэлснээр Их хурал ажлаа эхэлсэн юм. Энэ удаагийн Их хурадд ирсэн төлөөлөгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин хамгийн ахмад төлөөлөгч нь 75 настай Өвөрхангай аймгийн "Ноён-Уул" радиогийн захирал С.Мөнхдалай, хамгийн залуу нь 22 настай Баянхонгор аймгийн "Баянхонгор таймс" сонины редактор Б.Янжмаа нар байлаа. Мөн хуралд хамгийн олон буюу 5 төлөөлөгч ирсэн аймаг нь Орхон аймаг байна. Энэ Их хуралд сониноос 22, телевизээс 20, радиогоос 4 төлөөлөгчид оролцсон бол үлдсэн хэсэг нь салбарын тэргүүнүүд, ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, сайтын сэтгүүлчид байлаа.
Мандатын комиссын илтгэлийн дараа хурлын тэргүүлэгчдийг сонголоо.
Хурлын тэргүүлэгчээр Ховд аймгийн "Ховд" телевизийн захирал Н.Баасанжав,
Говь-Алтай аймгийн "Алтай" радиогийн редактор Ш.Цоодол,
Хөвсгөл аймгийн салбарын тэргүүн Б.Гантуяа нар сонгогдон хурал удирдлаа. Ингээд хурлын тэргүүлэгчдийг сонгож хурлын дэгийг батлуулсаны дараа ОНХМХ-ны Ерөнхийлөгч С-Шаравдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавилаа.
Тайлан илтгэлийн дараагаар илтгэлтэй холбоотой асуулт хариултууд үргэлжиллээ. 6 төлөөлөгч асуулт тавьж, 20 шахам төлөөлөгчид үг хэлж санал бодлоо солилцлоо.
Их хурлаар ОНХМХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж зарим нэг өөрчлөлт оруулж дүрмээ шинэчлэн баталлаа.Их хурлын үйл ажиллагааг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс "ММ" агентлаг, "LCN" телевизүүд сурвалжлан хүргэж байлаа. Харин
орон нутгаас Орхон аймгийн "ТҮ10" телевиз, Дорнод аймгийн "МиЖи" телевизүүд газар дээрээс нь сурвалжилсан.
Хурлын төгсгөлд ОНХМХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлэн сонгож баталлаа.
С.Шаравдоржийг 100 хувийн саналаар ОНХМХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонголоо. Ерөнхийлөгчөөс гадна удирдах зөвлөлд 4 хүнийг сонгосон. Үүнд:Сониныг төлөөлөн: Баянхонгор аймгийн "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч П.Санаадагва,
Телевизийг төлөөлөн: Орхон аймгийн "ТY10" телевизийн редактор Р.Ханджав
Сайтыг төлөөлөн: Екhогоn21.mn Үндэсний портал сайтын сэтгүүлч Д.Билгүүн
Радиог төлөөлөн: Өмнөговь аймгийн "Цэций 104.5" радиогийн захирал Ч.Баярсайхан нарыг сонгож баталлаа.
Харин Хяналтын зөвлөлд:
Орхон аймгийн "Хотын шуудан" сонины эрхлэгч Н.Мөнхтөр, "Өвөрхангайн мэдээ" сонины эрхлэгч Б.Мөнгөнцэцэг, Хөвсгөл аймгийн "Чандмань" телевизийн редактор Б.Лхагважав нарын 3 хүн сонгогдсон юм.Үүгээр ОНХМХ-ны ээлжит Их хурал өндөрлөлөө.
Хуралдааны дараагаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлд орон нутгаа төлөөлөн оролцох гишүүдээ сонголоо. Үүнд:
Удирдах зөвлөлд: ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж, Төв аймгийн "Зуунмод 106.5" радиогийн захирал Ж.Энхбаатар, Булган аймгийн "Булганы мэдээ" сонины эрхлэгч Г.Норжмаа нарыгХэвлэлийн зөвлөлд: Ховд аймгийн "Ховд" телевйзийн захирал Н.Баасанжав, Налайх дүүргийн "Налайхын амьдрал" сонины эрхлэгч Д.Батчимэг, Орхон аймгийн "MBS" телевизийн захирал Б.Цэвэгмид, Өвөрхангай аймгийн "Ноён-Уул" радиогийн редактор А.Отгончимэг, Дорнод аймгийн "Дорнод" сонины эрхлэгч Б.Туяа, Ховд аймгийн "Ховдын мэдээ" сонины эрхлэгч А.Бямбасүрэн нарыг тус тус сонгож Монгол улсад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл байгуулах Үндэсний чуулганд илгээлээ.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7820
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих