Нийслэлийн 70 орчим хувийг түлшээр хангаж буй "Багануур” хувьцаат
компани 37 жилийн ойн босгон дээр100 сая дахь тонн нүүрсээ олборлосноо
зарлалаа. Багануурын нүүрсний ордын нийт нөөц нь 708.2 сая тонн бөгөөд
үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая тонн юм байна. Одоогоор жилд
3-3.2 сая тонн нүүрс олборлож улсын хэмжээгээр нүүрсний хэрэгцээний 40
хувийг хангаж буй юм. Дашрамд дурдахад тус компани Монголын Хөрөнгийн
биржид бүртгэлтэй бөгөөд "Эрдэнэс Монгол" компани хувьцааны 75 хувийг,
иргэд 25 хувийг эзэмшдэг байна.
Б.Заяа
Эх сурвалж:
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7836
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих