АНУ-ыг зорьж, тэнд хэдэн сар бэлтгэл сургуулилтаа базааж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын холбоотой гэрээ хийж, гарын үсэг зурсан байна. Тэрбээжр цахим хуудастаа Жо Гуссентэй хамт авахуулсан зургаа нийтэлж, "Хичээх болно оо” хэмээн бичжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарсан түүнийг мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан тухай BoxingScene.com сайтад мэдээлсэн байна.
Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших "Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ үргэлжлүүлэн базаах гэнэ. Тус сайтад "Ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьж, Н.Төгсцогт 10 гаруй тулаан хийсний дараа дэлхийн аваргын төлөө тулалдахыг хүсч байгаа” хэмээн мэдээлжээ. Н.Төгсцогт албан бусаар "King Tug” хэмээх рингний нэртэй ч болж амжжээ. 2009 оны Миланы дэлхийн аваргаас мөнгө, "Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль зүүж, сонирхогчдын боксын хүрээнд жингийнхээ ангилалд нэрээ тамгалсан Н.Төгсцогт AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас 2010 анх зохион байгуулсан "Дэлхийн лиг”-т Азербайжаны "Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон.
Хагас мэргэжлийн гэж хэлж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрбээр мэргэжлийн рингэн дээр гарах анхны алхмаа хийсэн гэж болно. Н.Төгсцогттой хамтран ажиллах Жо Гуссений тухайд Дэлхийн боксын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн, Габриэль болон Рафаэль Руелэс, Диего "Чико” Корралес, Майкл Нанн, Терри Норрис, Шейн Мосли зэрэг дэлхийн аваргыг төрүүлсэн байна. Тэрбээр мэргэжлийн бокстой 30 гаруй жил нөхөрлөсөн хугацаандаа тулааны спортын хүрээнийхэнд танигдаж, мэргэжлийн бокст дэлхийн алдартай шилдэг тамирчдыг бэлтгэжээ.
Г.Золзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих