БНХАУ-ын Бээжин хотноо газар газрын Монголчуудын цагаан сарын ёслол
болжээ. "Хонин жилийн хишиг хийморь” нэртэй энэхүү үйл ажиллагаанд Хөх
нуур, Ордос, Алшаа, Дээд Монгол, Шинжааны монгол, буриад, хорчин гээд
бүх газраас төлөөлөл оролцож Хятадын төв телевиз нэвтрүүлэг хийсэн
байна. Ёслолын арга хэмжээнд Монгол улсаас "Нюанс” хамтлаг, Дорнод
аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гомбогүр нар урилгаар оролцжээ. Цагаан сарын
баярт Өвөр монголын алдарт дуучин Цэцэгмаа, дээд монголын алдарт дуучин
Шүрэнчимэг нарын урлагын одууд дуу хуураа өргөж нийт Монголчуудад сар
шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Энэхүү арга хэмжээ нь жил бүр болдог
бөгөөд оролцогчдоо урилгаар оролцуулан Монгол ёс, зан заншлыг олон
нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Нэвтрүүлэг цагаан сарын
баяраар Өвөрмонголын Одон телевизээр олон нийтэд хүрэх юм.
Уг үйл ажиллагаанд оролцоод ирсэн Ч.Гомбогүр манай сайтаар дамжуулан нийт Дорнодчууддаа сар шинийн мэнд дэвшүүлж хонин жилдээ эрүүл энх, хишиг хиймортой явахыг ерөөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих