Эрдэмтэд дэлхийн 197 улсад судалгаа хийж, 4,5 тэрбум хүнээс асуумж
авч, улс орнууд ширээгээ хэрхэн засдагийг шинжиж, хоолны дэглэм,
хэрэглээнд нь дүн тавьсан байна. Бельгиуд өрменцөр, шоколад, унгарууд
гуляшаасаа хэзээ ч татгалзаж чаддаггүй шиг орон орны хүмүүс өөрийн
дуртай хүнсээ идсээр эрүүл хооллолтын дэглэмийг зөрчдөг аж. Харин хүний
биед ашигтай аминдэм, шим тэжээлт хоол хүнстэй Чад, Сьерра Леон зэрэг
орнууд хүнсэндээ жимс, ногоо, самар, тариа будаа их хэрэглэдэг учраас
хамгийн зөв хооллолттой орноор шалгарсан байна.
Жагсаалтыг гаргахдаа
хүн амын өвчлөлт, таргалалт, зүрхний өвчин, харвалт зэргийг мөн
харгалзжээ. Настай хүмүүс болон эмэгтэйчүүд хооллолтдоо их анхаардгийг
эрдэмтэд анзаарснаа дурджээ. Кембрижийн их сургуулийн судалгааны багийн
дарга доктор Фумияки энэ талаар хэлэхдээ, "Буруу хооллолт маш олон
өвчний эх үүсвэр болдог бөгөөд 2020 он гэхэд нийт өвчлөлийн 75 хувь
зөвхөн эрүүл бус хооллолттой холбоотой болно" гэсэн байна.
Тэрээр
мөн, орлого багатай хүмүүс хоолны дэглэм алдахаас гадна чанаргүй хоол
иддэг учир хүн амын ядуу хэсэгт илүү анхаарах ёстой гэдгийг ч онцолжээ.
Хамгийн зөв хооллолттой 10 орон:
1.Чад
2.Сьерра Леон
3.Мали
4.Гамби
5.Уганда
6. Гана
7. Кот'д-Ивуар
8. Сенегал
9. Израиль
10. Сомали
Хамгийн буруу хооллолттой 10 орон:
1. Армян
2. Унгар
3. Бельги
4. Чех
5. Казахстан
6. Беларусь
7. Аргентин
8.Туркмен
9. Монгол
10. Словак
Түргэн хоол түгээмэл хэрэглэдэг 10 орон:
1. Азербайжан
2. Словак
3. Чех
4. Бельги
5. Хятадын Хейлунцзян муж
6. Исланд
7. Беларусь
8. Литва
9.АНУ
10. ОХУ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих