Исламын улс бүлэглэл он гарснаас хойш томоохон алан хядах үйл ажиллагааг гүйцэтгэж, барьцаалсан байсан хэд хэдэн иргэнийг цаазаар аваад байгаа юм. Харин барьцааны иргэдийг цаазаар авах ажиллагааг үйлдэж буй этгээдийг Британи гаралтай Мохаммед Эмвази гэгч болохыг албаныхан тогтоосон байна.
Эмвази нь хүүхэд байхдаа Их Британид ирсэн бөгөөд Лондоны чинээлэг айлын хүү байжээ. Тэрбээр 2009 онд их сургуулиа төгссөний дараа радикал үзэлтэн болсон байна. Тэрбээр өмнө нь Танзани улс руу нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байсан аж.
Түүний талаар Британийн цагдаа нар тайлбар өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд тэрбээр АНУ-ын сэтгүүлч Жэймс Фоулийг цаазаар авч буй дүрс бичлэгт гардаг юм.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих