Гуравдугаар сарын 8 ны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дорнод
аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл "Мянган ээжийн баяр” тэмдэглэдэг
уламжлалтай. Наймаас дээш хүүхэд төрүүлж, зөв боловсон хүмүүжүүлж
өсгөсөн 21 ээжийг "Ачлалт ээж”-ээр өргөмжлөн алдаршуулж ирэв. Ес дэх дэх
жилдээ зохион байгуулж байгаа энэ ажлын хүрээнд нийтдээ 180 ээж энэ
хүндтэй өргөмжлөлийн эзэд болжээ. Энэ жилийн "Алдарт ээж”-үүдийн хувьд
хамгийн өндөр нь 83, хамгийн залуу нь 60 настай байв. Матад сумын
Дагвасамбуугийн Хандсүрэн эдүгээ 63 настай 13 хүүхэд төрүүлж өсгөсөн нь
хамгийн олон хүүхэдтэй ээж юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8367
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих