Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс уралдаанч хүүхдүүдийн
эрхийг зөрчсөн гомдлыг аймгийн Цагдаагийн газарт саяхан гаргажээ. Морин
уралдааныг шинийн 3 ны өдрөөс хойш зохион байгуулахыг зөвшөөрсөн Засгийн
газрын тогтоолтой атал тус аймгийн хэсэг уяач Дүнжингарав уралдааны
бэлтгэл болгож хоёрдугаар сарын эхээр Баянтүмэн сумын нутагт сунгаа
хийсэн гэнэ.
Уг сунгааг дээрх тогтоолын заалтыг үл хэрэгсэн хүүхдийн эрхийг зөрчсөн
үйлдэл гэж тэд үзээд зохион байгуулагчийг нь тодруулж, захиргааны арга
хэмжээ авахыг хүссэн юм байна.
Тус аймгийн Хүүхдийн байгууллага морь уралдаанч хүүхдүүдийн аюулгүй
байдлыг хангах тал дээр аймгийн Морин спорт уяачдын холбоо болон
Хөдөлмөрийн хэлтэс, Хүний эрхийн комисс, Мэргэжлийн хяналтын газар
гэхчлэн холбогдох газруудтай хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрч
байгаа талаар ярьж байсан. Тухайлбал, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
сангаас 3 сая төгрөг зөвшөөрч, уралдаанч хүүхдүүдийг сургалтад
хамруулах, сумдын хүүхэд хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө
өгөх, олон нийт рүү хандсан сурталчилгаа хийх гэхчлэн ажилд зарцуулжээ.
Дорнод сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8418
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих