Хүний араг ясаар бүрэн чимэглэсэн аймшгийн сүм Чех улсад байдаг аж. 800 гаруй жилийн настай энэ сүмийн чимэглэл болсон хүмүүс нь гэмт хэрэг үйлдэн цаазлагдсан бөгөөд тухайн үед хааны зарлигаар босч байжээ. Сүмийн чимэглэлд 70 гаруй мянган хүний араг яс орсон бөгөөд эл аймшигт сүм нь гэмт хэргээс сэрэмжлүүлэх, сануулах зорилготой юм байна.
Яг үнэндээ үзвэрийн зориулалтаар хийгээгүй боловч олон нийтэд нээлттэй байдаг тул жуулчин, мөргөлчин, католик шашинтнуудыг татдаг болжээ.
1. Үзэгчид Чехийн Праг хотоос 75 км алсад орших Седлек бунханд орж байна. 18 дугаар зууны үеийн 40 мянга гаруй хүний гавал, чөмгөөр энэ сүмийн дотоод орчинг "чимсэн” гэдэг.
2. Ясыг зүгээр байгаагаар нь хадгалахыг хүсээгүй нь урлагийн бүтээлийн шинжтэй болгож. Аварга лааны суурь.
3. Седлек бунхан өөрөө газар доор байрладаг хэдий ч түүний доор дахиад ийм нэг хонгил бий. Гэвч хэн нэгэн ясан дээгүүр гишгээд орох эрхгүй, зориг ч хүрэхгүй.
4. Шашны сүлд тэмдгийг хийхэд хүний сүүж болон хавирга, далны яс нэмж ашиглажээ.
5. Харин гэгээн Жэймсийн сүмд яснуудыг хана хэлбэртэй өрж, харьцангуй энгийнээр хадгалж буй юм.
6. Франц улсын Парис хотод байрлах газар доорх оршуулгын газрын төрх. Энэ газрыг өнгөрсөн аравдугаар сард нээсэн гэнэ. Өнгөрсөн зуунуудаас өдий хүртэл хадгалагдаж ирсэн зургаан сая хүний ясыг энэ маягаар хадгалахад хоёр километр хүртэл сунан байршжээ.
7. Тоосго биш, сүнсгүй биет биш учраас яаж нэгэн хэвийн өрөх билээ. Дунд нь хэлбэр дүрс гаргаж байсны нэг нь дээрх алслалттай бундан дүрс.
8. Испани улсад ч дээрх "ясан хана” бий. Мөргөлч эр үүнийг үзэхээр Вамба тосгонд ирснийг барьж яваа зургийн аппарат нь нотлох биз.
9. Руанда улсын Нярубүе тосгонд 1994 онд геноцид буюу аймаглан устгах хэрэг гарсан. Түүний хохирогчдын яс өнөөг хүртэл улаан тоосгон сүмд хадгалагддаг.
10. Пасареа хийдийн хамба лам Баруунтны тэмдэглэлт үйл явдлын үеэр үхэгсдэд зориулж шашны зан үйл хийх ба гэлэнмаа нар ариун лаа барьж гэрэлтүүлнэ. Румын улс, Пасареа тосгон.
11. Гэгээн Жэймсийн сүмийн доорх 50 мянган хүний гавал, чөмөг.
12. Зургаар үзүүлж буй ясан өрлөг нь 1794 онд, Вацлав Томасзек гэдэг санваартны 18 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болжээ. Польш улсын Цзермна хэмээх газрын гэгээн Бартоломейн сүм.
13. Гэгээн Бартоломейн сүмийн хоймор хэсэг. Эдгээр ясыг тухайн үед дайны талбараас цуглуулсан хэмээдэг.
14. Седлек дэх бунхан доторх аварга лааны суурь илүү тод томруунаар. Чех улс.
15. Руанда улсын аймаглан устгах хэргийн хохирогчдын ясыг католик сүмд харьцангуй энгийнээр хадгалж байна.

Д.Үжин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8457
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих