Дорнод аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өчигдөр болж аймгийн Засаг
дарга С.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. С.Ганбатыг огцруулах болсон
шалтгаан нь хууль зөрчсөн үйлдлүүдтэй нь холбоотой гэнэ. Тодруулбал
аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга нарын
томилгоог хууль зөрчиж хийсэн, төрийн болон орон нутгийн өмчит газрыг
ИТХ-аар хэлэлцүүлэлгүй олгосон, аймгийн төвд байрлах Тусгаар тогтнолын
талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн эзэмшүүлсэн. Мөн
аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг
зөрчлүүд нь тогтоогджээ. С.Ганбатыг огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг
Ерөнхий сайдад тун удахгүй хүргүүлэх бөгөөд шинэ даргыг Ерөнхий сайд
хэзээ томилохыг шийдвэрлэх юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8548
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих