Төрийн албаны тухай, төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр,
тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн албаны байгууллага,
албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн болон эдгээр
хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг
хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д
өргөн мэдүүлэхээр тогтлоо. 16 бүлэг, 63 зүйлтэй уг хуулийн төслийг
баталснаар уламжлалт төрийн албаны ойлголт, үзэл баримтлалыг иргэдэд
үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчилнө. Улстөрөөс хараат бус
шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж,
төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь
зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд
үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл
баталгаажна. Мэдлэг, чадвартай иргэдэд өрсөлдөөнөөр төрийн албанд орох
боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд
нэвтрүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсруулахдаа АНУ, Канад, ОХУ, БНСУ, Унгар, Япон болон бусад өндөр
хөгжилтэй улсуудын "Төрийн алба”-тай холбоотой хууль тогтоомж, туршлагыг
судалсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай
хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад
тулгууржээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8555
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих