Голландын уран зургийн "Алтан үе”-ийн төлөөлөгч, XVII зууны агуу хөрөг зураач Рембрант ван Рейний зурсан "Мартин Солманс ба түүний гэргий Опьен Коппит” хөргийг Парисын дуудлага худалдаагаар худалджээ. Энэхүү хөрөг зургийг Рембрант төдийлөн нэрд гараагүй байхдаа 500 гульд(Голландын мөнгөн тэмдэгт) буюу 200 еврогоор зурсан гэдэг. Амстердамын баян гэр бүлийн уг хөргийг 1877 онд уран зураг цуглуулагч барон Густав де Ротшильд худалдан авчээ. Бароны гэр бүлийнхэн агуу Рембрантын бүтээл болох үе уламжилж ирсэн зургийг 1956 онд Амстердамын музейд болсон үзэсгэлэн худалдаанд тавьжээ. ГэвчXX зууны урлаг судлаач, сонирхогчид "Мартин Солманс ба түүний гэргий Опьен Коппит”-ын хөрөгт өндөр үнэлгээ өгөөгүй учир Ротшильдын цуглуулгад үлдсэн байна. ХаринXXI зуунд Рембрант, Ван Гог, Франс Халс, Ян Вермеер зэрэг зураачдын бүтээл үнэд хүрч, цуглуулагчдын анхаарлыг татах болжээ. Улмаар Ротшильдын гэр бүл Рембрантын 14 шедевр бүтээлийн нэг"Мартин Солманс ба түүний гэргий Опьен Коппит” хөрөг зургийг 150 сая еврогоор худалдсан байна.
Х.ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих