Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 09. Санчир гараг. Өглөгт охин одтой , 7 улаан мэнгэтэй харагчин Туулай өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Худалдаа
болон үл хөдлөх хөрөнгийг авахад таатай өдөр. Худалдан авалт ашигтай,
ялангуяа гоёл чимэглэлийн зүйлс. Өдрийн хоёрдугаар хагаст эрүүл мэндтэй
холбоотой асуудал үүсч болно. Усаар шавших эсвэл хөлний усан ванн ашиг
тустай. Зөнч зүүд зүүдлэгдэж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын
эрч хүч буурна, иймээс ажил дээр бүү хэнхэглэ. Түүний оронд уран
бүтээлийн эрэлд морд эсвэл дэлгүүр хэсэж наймаа хий. Хайртай хүн /эсвэл
хань ижил/ араар тавьж магадгүй. Эсвэл хардалт, гомдлоос болж, амрагийн
харилцаа тасарч болзошгүй. Ойр дотны хүмүүсийн дунд амарч, дуртай
хоббигоор хичээллэх нь мэдрэлийн ядаргааг арилгахад тустай.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэн
бодохчадвар, бүтээж туурвих онгод, билгийн чадавх нэмэгдэх боломжтой
өдөр. Хуримтлуулсан туршлагаа зайлшгүй ашиглах хэрэгтэй. Бодож төлөвлөх,
нийгмийн болон уран бүтээлийн холбоо харилцаа тогтооход тохиромжтой
өдөр. Бусдын санал бодлыг сонсож дагах гэсний шаардлагагүй, аливаад
хэтэрхмй амархан итгэдэг байдал нь танд мөнгө санхүүгийн алдагдал болон
сэтгэл санааны зовлонг дагуулах болно. Шинэ учрал танил нь удаан
хугацааны шинжтэй байх ба эцэст нь ажил хэргийг урагшлуулах үндэс суурь
болох ба бат бөх гэр бүлийг ч үүсгэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эрч
хүчтэй өдөр. Эрэгтэй мэлхийн орднынхон сугар гаригийн нөмөр нөөлгөнд
байна. Тэд эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх болно. Орчлон ертөнцийн
нийцэл зохицол, амар амгалан байж, үйл хэрэг зөв чиг гольдролоор явах
өдөр. Эмэгтэй мэлхийн орднынхны онгод оргилж, цог заль бадрах болно.
Уран бүтээлийн онгод, эрмэлзэлдээ саад бүү хийгээрэй. Магадгүй, таны энэ
сонирхол чинь мөнгөний шинэ урсгалыг нээнэ. Эд зүйл худалдаж авахад
таатай.
Арслан (7/23-8/22)
Хурдан
амжилт олох гэсэн хүсэл тэмүүлэл нь сэтгэлийг тань хямраах тул
болгоомжлогтун. Өнөөдөр эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Сэтгэл санаагаа
тогтвортой байлга. Бассейн, халуун ванн, чийрэгжүүлэлтийн газар оч,
таны сэтгэл хөнгөрнө.
Охин (8/23-9/22)
Хувийн
амьдралын талбарт хамгийн таагүй зөрчилдөөнтэй асуудлууд тохиолдох
өдөр. Хосууд болон дурлагсдад харилцан ойлголцоход маш төвөгтэй байх
болно. Маргаан зөрчлийн үр дүнд та хохирогч болж үлдэх магадлал өндөр
байна. Гэвч өөртөө итгэх итгэл тань амжилт олох салаа мөчрийн нэг байх
болно. Иймд бүхнийг сэтгэл зүрхэндээ хүртэл хүлээн авахгүй, сэтгэлээр
унахгүй байхыг од гарагс зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхгүй
өдөр. Та аливаа зүйлд азнасан байдалтайгаар ханд. Урсгалаар нь бүгдийг
орхи тэгвэл таагүй зүйлүүд өөрсдөө алга болно. Өдрийн төгсгөлд
тайтгарал мөн тэнцвэрт байдлыг мэдэрнэ. Эмэгтэйчүүд гэнэтийн таатай үйл
явдал болно. Танд хэн нэгэн санаа тавьж, тулгарсан асуудлуудыг
шийдвэрлэхэд тусална. Ямар ч тохиолдолд ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.
Хилэнц (10/23-11/21)
Бүтэлгүй
өдөр. Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Хуучны хамтрагчтайгаа үл
ойлголцох байдал үусгэснээр хэрүүл үүсгэх магадлалтай. Хэрүүл болон
харилцан бие биенээ үл ойлголцох байдал үүсгэх нь та хоёрын харилцаанд
цэг тавьж мэднэ. Та анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд
орно. Энд дотны хүний зөвлөгөө хэрэг болно.
Нум (11/22-12/21)
Өөрийн
нөхцөл байдалтайгаа эвлэрэх өдөр мөн болж буй нөхцөл байдлыг хурдан
мартахыг хичээх хэрэгтэй. Идэвхтэй амралт чухал байна. Ойр дотнын хэн
нэгнийгээ анхаарал халамжаар бүү дутаагаарай. Мэргэжлийн асуудал өдрийн
хоёрдохоос алга болно. Архи дарс уух, зугаа цэнгэлд умбах хэрэггүй мөн
дэндүү олон асуудалд орохоос болгоомжил. Оройг гэр бүлийнхэнтэйгээ
өнгөрөө
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Ямар нэгэн онцгой зүйл хүлээж байсан болохоор та сэтгэл гонсгор
үлдэж магадгүй. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй. Таны хүлээж байсан
зүйлийн эхлэл өнөөдөр тавигдах болно. Амьдралын чадамж өндөр түвшинд
байна. Хурц үг хэллэг, яриа тань гэнэтийн сайхан мэдээ болон хайр
дурлалд тань саад болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
амьдралын гэнэтийн өөрчлөлт, шинэчлэл гарч ирэх өдөр. Сэтгэл санаа
тань тайван байна. Мөнгө олох боломж гарч ирнэ. Гэхдээ заль болон дамын
худалдаа, аюултай ажилд үзээд алдах хэрэггүй. Энэ нь ашиг авчрахгүй
харин санхүүгийн алдагдалд хүрнэ. Мөргөлдөөнтэй байдал нь гэр бүлийг
тогтворгүй байдалд хүргэх учраас хүүхдүүдээ бодоод энэ удаа дуугүй
өнгөрөх нь зүйтэй.
Загас (2/19-3/20)
Таагүй
өдөр. энэ нь гүжирдлэг, мөрдөж мөшгөх мөн мөрдлөг хавчлагатай
холбоотой байна. Од гараг эрүүл ухаанаар аливаа асуудлыг шийдэх, өөрийн
үйлдлээ шүүмжлэхийг зөвлөж байна. Холын замд гарах, аялал зугаалга,
ганцаараа байсны хэрэггүй. Хувь тавиланд таагүй зүйлс тохионо. Үүнээс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг сануулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих