Баруун Европын орнуудад энэ заншил 17-р зууны үед гарчээ. Францын IX Карл хаан 4-р сарын 1-ний өдөр болдог шинэ жилийн баярыг 1564 оноос эхлэн нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхыг зарлиг болгожээ.
Хуучныг баримтлагчид түүнийг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын 1-нд бэлэг илгээдэг заншлаа хадгалсаар байжээ. Үүнийг тоглоом тохууд дуртай хүмүүс ашиглан найз нөхөддөө мөлжсөн яс, чулуу зэргийг илгээж молигоддог байснаас 4 сарын 1-нийг "Молигын өдөр” гэж нэрлэх болжээ. Энэ заншлыг зарим орны сонин хэвлэл өөрийн зорилгод овжин ашиглаж уншигч нараа хуурч эхлэв.
1934 оны 4 дүгээр сарын 1-нд Нью-Йоркийн "Сан” хэмээх сонинд нийтлэгдсэн цахилгаан утсанд одон орны судлагч Жон Фредрих Хершиль огторгуйн хүчтэй дуран авиа бүтээж түүгээрээ саран дээр орших ховор амьтан, ургамлыг нээсэн тухай өгүүлснээр барахгүй, сарьсан багваахайн далавчтай аварга том сармагчинг хүртэл харсан хэмээн бичжээ. Тэр нь "молиго” байлаа.
1960 оны 4 дүгээр сарын 1-ний Краковын сонинд тус хотын ойролцоогоос Краковын анх байгуулагдсан домогт гардаг үлгэрийн лууны яс олдсон тухай өгүүлжээ. Тэгвэл манай "Монголын залуучууд” сонины 1990-ээд оны нэгэн дугаарт "Монголд... Дэлхийд... анх удаа Алмас барилаа” гэсэн зурагтай өгvvллэг гарсан нь мөн л "молиго" байлаа.
Иймэрхүү тоглоом наргианы өдрүүд улс орнуудад эрт үеэс эхэлж бий болсон байна. Энэтхэгт 3 дугаар сарын хуучдаар "Хүлийн өдөр”, Римд 2 дугаар сард "Маанагуудын” буюу "Ухаангүй улсын баяр” гэхчилэн наргианы өдөр болдог байж. Бас 4 дүгээр сарын 1-ийг Францчууд "Загасны өдөр” гэж нэрлэдэг. Энэ мэтээр олон янзын тайлбар баримт бий. 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо 4 дүгээр сарын 1-ийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар болж "Маргаашийн мэнд” хэмээх номыг гаргадаг байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8827
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих