Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, АН-ын баярын өдөр.
1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар хурал дээр Ардчилсан холбоо үндэсний хэмжээний улс төр олон нийтийн бодит хүчин гэдгийг баталгаажуулж, Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Ингээд дөрөвдүгээр сарын 7-нд намын анхдугаар Их хурлаа хийж, даргаар нь Э.Бат-Үүлийг сонгосон байдаг.
Өнөөдөр Соёлын төв өргөөнд болох намын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбооны төлөөлөл оролцож үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэх аж. Түүнчлэн АН-ын дээд шагнал "Чингисийн одон” гардуулах ёслол болох юм.
Өглөөний сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8948
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих