Өнөөдөр МЗХ-оос хэвлэлийн бага хурал зарлаж залуучуудаа дэмжин
ажиллах хийгээд Иновецийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн залуусыг
байраар хангахад дэмжих мөн Тавантолгой, Оюутолгойн гэрээний асуудалд
Ерөнхий сайдын байр суурь дээр байгаагаа илэрхийллээ. Ийн Тавантолгой,
Оюутолгойг хөдөлгөснөөр санхүү эдийн засгийн хувьд дэмжлэгийн санг
бүрдүүлэх боломжтой болно хэмээн үзэж байгаа аж.
"Хаврын дунд
сарын шинийн 8-ны өдөр Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа 12 жил
завсарласны эцэст зохион байгуулсан. 2003 оноос хойш анх удаа дүрмээ
өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бүрчлэн хэлэлцэж, Ерөнхийлөгчөө
сонгосон гээд дотоод шинэчлэл цөөнгүй байв. Нийгмийн хөдөлгөгч хүч
залуус руугаа чиглэсэн бодит ажлын олон шийдвэр ч Их хурлаас гарчээ. Үйл
ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө баталж, бүгдээрээ Шилэн дансны тухай
хуулийн хэрэгжилтийг хангах "хоточ нохойн" үүрэг гүйцэтгэнэ. Мөн
Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг
боловсруулаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих хугацаа ойртож
байна. Энэхүү бодлогын баримт бичгээ УИХ дахь "Залуучуудыг дэмжих лобби
бүлэг"-тэй хүч хавсран дэмжиж, батлуулахыг зорьж байгаа юм.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Их хуралд үндсэн илтгэл тавьж бүрэн шинэчлэл хийсэн МЗХ-г цаашид удирдан ажиллах хэтийн төлөвлөгөө, саналаа танилцуулсан. Тэрээр "Бид бол өнөөдрийг барагсад биш! Түүх бүтээгч, том мөрөөдөлтэй манай үеийнхэн..." хэмээн залуучуудаа тодорхойллоо. Үргэлжлүүлэн өнгөрсөн их түүхээсээ залуус бид сургамж авч, зоримог алхахын чухлыг сануулаад "Ирээдүйг угтаж мэдье, тосч бэлдье, тэсч үлдье" хэмээн уриалсан. 12 жилийн дараа өөрчилсөн холбооны үндсэн дүрэмд зааснаар МЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн албанд Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч шууд томилогдсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Батбаяр Их хурлаар баталсан дүрмийн дагуу МЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч боллоо. Мөн холбооны Ерөнхийнарийн бичгийн даргад О.Алтансүхийг шууд томилсон. Эдгээрээс гадна МЗХ-нд 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгож Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаар тогтлоо. Холбоо нь таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороотой болж М.Эрдэнэжаргалыг даргаар сонгосон. Энэ хороо цаашдаа МЗХ-ны дотоод үйл ажиллагаатай холбоотой хяналт, зөвлөгөө, хариуцлагын асуудлыг эрхлэх чухал үүрэгтэй.
Бүтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хүрсэн МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуучуудаа бодитоор дэмжье гээд ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар боллоо. Хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүгээр оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгож хувиргах гэсэн залуучуудаа дэмжиж экспортын шинэ экспертүүд төрүүлэхийг зорьж буй юм. Тун удахгүй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхээр энэ сангийн маань идэвх, эхлэл улам эрчимжинэ. Залуучууд хийх ажилтай, өөрийн бизнестэй, орлоготой болчихлоо гэхэд орон сууцтай болох нь холын мөрөөдөл хэвээр. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг даваад байртай болж чадах залуус хомсдож, зах зээл бараг л ханачихаад байна. Тиймээс өндөр шалгуурыг бууруулах, хөнгөлөх боломжийг санал болгосон МЗХ-ны Их хурлаас гаргасан Орон сууцны зээлийн сангийн тогтоолыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Үр дүн нь даруй гарч урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор судалж байна. Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн дүндээ хүрээгүй. Бид нийгмийн зорилтот бүлэгт чиглүүлж, орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгүй ч хөдөлмөрлөх хүсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагүйгээр байртай болгохыг зорьж байна. Эдгээрээс гадна салбар бүрт Залуучуудын корпораци байгуулах замаар төрийн өмчийг бүх ард түмэнд хүртээмжтэй, зөв зарчмаар хуваарилах саналаа ч тодорхой илэрхийлсэн. Тавдугаар Их хурлаас гарсан цөөнгүй шийдвэрийг Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгосныг дээр хэлсэн. Тэдгээрийн нэг бол гадаад ажиллах хүчнээс татгалзаж, үндэсний залуучуудаа ажилд түлхүү хамруулдаг болох тухай юм. Хөдөлмөрийн яам саяхан МЗХ-ны яг энэ санаачилгыг ажил болгож, энэ жилээс хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна.
Дөрөвдүгээр сарын 28-нд, шинийн аравны Балжиннямтай билигт сайн өдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлыг товлолоо. Үндэсний залуучуудын зөвлөлийн 339 гишүүн, аймаг, сум, дүүргийн 119 гишүүнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас эхлэн зарлаад байгаа юм. ҮЗЗ ирэх II чуулган хүртэлх 6 сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн "хар жагсаалтыг" МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бүрээс асууж, бодит саналд үндэслэн тодорхойлно. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн "хар жагсаалтыг" олон нийтэд албан ёсоор зарлана." хэмээн МЗХ-ны удирдлагууд мэдээллээ.
|
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих