Олны танил уран бүтээлчдийн ихэнхи нь эцэг эхээс заяасан төрөлх нэрээ янз бүрийн шалтгаанаар өөрчилсөн байдаг. Нэрээ "сольсон” тэдгээр олны танил олон алдартнуудын төлөөллүүдтэй танилцуулахын зэрэгцээ алдарт хүргэсэн тэдний "тайзны нэр” хэрхэн бий болсон тухай сонирхолтой түүхүүдээс хуваалцаж байна.
Одри Кэтлинь Растон
Хувцас загвар болон тайз дэлгэцийн од, Их Британийн жүжигчин, хүмүүнлэгийн элч Одри Хэпбөрний жинхэнэ нэрийг Одри Кэтлинь Растон гэдэг байжээ. Түүний аав Жон Растон өөрийн овгийг Жон Хэпбөрн Растон болгон өөрчилсөн бөгөөд Жон өөрийгөө Шотландын хатан хаан Мэригийн гурав дахь нөхөр Жэймс Хэпбөрний хүү гэж итгэдэг нэгэн байжээ. Ингээд хожим Одри "Растон” нэрийг гээж зүгээр л Одри Хэпбөрн болгосон байдаг юм байна.
Хидер Рене Свийт
Рок
уран бүтээлч Мэрилин Мэнсоны гэргий асан үзэсгэлэнт Дита Вон Тийзийн
нэр нь Дита Вон Трийз байсан бөгөөд "Playboy” сэтгүүлийг чимж анхлан
гарахад нь нэрнийх нь "р” үсгийг гээж Дита Вон Тийз хэмээн нийтэд
танилцуулснаас хойш ийнхүү нэрлэгдэх болжээ. Түүний нэрний Дита нь
Германы үггүй кино жүжигчин Дита Парлогийн нэрнээс, харин Вон Трийз
нэрийг утасны дэвтрээс хайж санамсаргүй олсон нэр гэнэ.
Лорэнс Лэйбл Харви Зайгер
Америкийн
анхны 24 цагийн мэдээ, мэдээллийн "CNN” кабелийн телевизийн "Larry King
Live” шоугаараа алдартай сэтгүүлч Ларри Кин-ийг Ларри Зайглер гэж
дууддаг байсан бөгөөд Ларри Кин гэх нэрний түүхийг сөхвөл шоуныхаа анхны
дугаарыг хөтлөх үе байсан юм гэдэг. Шоу эхлэхээс 10 минутын өмнөхөн
түүнийг нийтэд хэн гэж танилцуулах тухай асуудал яригдахад тэрээр Ларри
Зайглер гэхээр нэг л биш, чухам хэн гэж танилцуулах вэ хэмээн багагүй
эргэлзэж суусан гэнэ. Тэгтэл дарга нь шууд л сонин шүүрч аваад нэг нэр
харсан нь Кин-ий ликёрын бөөний худалдааны"King’s Wholesale Liquor”
тухай зар байсан гэдэг. Ингээд эл зарын "Кин” нэрийг авч Ларри Кин гэдэг
олны танил цолыг өгч байсан ажээ.
Фэрро Булсара
Английн
алдарт "Queen” хамтлагийн домогт дуучин Фредди Меркури нэрээрээ
алдаршсан хөгжимчин, дуучин түүний жинхэнэ нэрийг Фэрро Булсара гэдгийг
хүмүүс тэр бүр мэддэггүй ажээ. ХДХВ/ДОХ өвчнөөр хорвоог орхисон тэрээр
бага насаа Энэтхэгт өнгөрүүлсэн ба Бомбэй дэх Их Британи стилийн
сургуульд байхдаа Фредди гэгдэх болсон байна. Харин залгаа Меркури
нэрийг анхны цомогтоо орсон "My Fairy King” дуугаа зохиохдоо бодож олсон
гэдэг юм байна.
6. Дэстини Хөүп Сайрэс
Мишээл
тодруулсан инээмсэглэл юугаараа хорвоог гэрэлтүүлсэн дуучин Майли
Сайрэсийн жинхэнэ нэрийг Дэстини Хөүп Сайрэс гэдэг бөгөөд үргэлжид
хорвоогийн сайн сайхан бүхнийг бүтээхийн бэлгэдэл болгон эцэг эх нь
түүнд эл нэрийг өгсөн гэдэг. Майли багадаа инээд муутай нэгэн байсан
бөгөөд "Смайли” гэдэг хочтой байсан гэнэ. Тэрээр хожим эл нэрээ Майли
болгон өөрчилсөн ажээ.
Кристофер Күтчер
Нью-Йоркийн
загварын агентлагтай Кристофер Күтчер нэрээрээ гэрээ байгуулан ажиллаж
байсан тэрээр Крис хэмээн танигдсан чадварлаг загвар өмсөгч нэгэн байсан
гэдэг. Хожим Кристофер Эштон Күтчер нэрээ Эштон болгон өөрчилсөн юм
байна.
Алиша Моор
"Хайрын тухай үнэн” хэмээх бие даасан зургаа дахь цомгоо гаргаад уран бүтээлийн олз омог арвинтай яваа дуучин Пинкийн жинхэнэ нэрийг Алиша Бэт Моор гэдэг бөгөөд түүний Пинк нэрийг найзууд нь түүнд өгчээ. Учир нь ичингүйрч сандарсан тэрээр учиргүй улаа бутран улайдаг байсан бөгөөд найзуудынхаа өгсөн эл хочийг хожим тайзны нэрээ болгосон гэдэг.
Тара Лэй Пэтрик
"The Pussycat Dolls” хамтлагийн чадварлаг бүжигчин, "Playboy” сэтгүүлийн үзэсгэлэнт гламур моделиор ажиллаж олноо танигдсан жүжигчин, дуучин, бүжигчин, модель Кармен Электрагийн жинхэнэ нэрийг Тара Лэй Пэтрик гэдэг ажээ. Түүний эл нэрийг домогт дуучин Принс санал болгож өгсөн бөгөөд тэрээр ийнхүү түүний санал болгосноор Кармен Электра нэрээрээ алдаршжээ.
Дэметриа Жинь Гайнс
Америкийн рок хөгжимчин Фредди Мур, жүжигчин Брьюс Уиллис болон Эштон Күтчер нартай дэр нэгтгэж явсан Холливудын сайхан бүсгүй Дэми Мур анхны нөхөр Фредди Мураас салснаас хойш эл нэрийг тайзны нэр буюу олонд хүндлэгдэж, танигдсан нэрээ болгон өдийг хүргэсэн нь энэ билээ. Тэрээр ирэх онд нээлтээ хийх "Very Good Girls” кинонд тоглохоор болсон байна.
Марк Синклайр Винсент
2013.05.24-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй "Fast & Furious 6” киноны уран бүтээлч Америкийн нэрт жүжигчин Марк Синклайр Винсентийн олонд танигдсан Вин Дизель нэрийг түүнд хоёр найз нь өгчээ. Нэг найзынх нь хэлснээр Вин нь Винсент нэрийн товчлол бол харин Дизель нь зогсолтгүй эрч хүчээр бялхсан бүтээлч, хөдөлмөрч болохоор ийн нэрлэсэн утгатай гэнэлээ. Түүвэрлэн сонгосон нь л эдгээр алдартнууд болохоос Элтон Жон, Кэти Перри, Николас Кэйж, Лана Дел Рэй, Пи. Дидди, Брэд Питт, Женнифер Анистон зэрэг салбар салбар оддыг дурьдаж болох билээ.
bataar.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих