Бизнесийн орчинд банк нь итгэлцэл, шудрага ёс, гэрээний үүргээ ягштал биелүүлэх зэрэг бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч байдаг.
Тэгвэл манай хувийн томоохон банкны нэг "Голомт”-той 2011 онд 360 мянган долларын үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийсэн харилцагч эмэгтэй нь гомдол учирсан хохирлоо төлүүлэхээр одоо болтол шүүхээр заргалдаж явна. Иргэн Т.У нь Сүхбаатар дүүргийн, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 13 тоотод байрлах 360м2 талбай бүхий 2 давхар барилгыг худалдан авах саналыг 2011 оны 9-р сарын 20-ны өдөр "Голомт банкинд” хүргүүлжээ.
Дараа сарын 24-ний өдөр нь банк худалдана гэсэн хариу бичгээр ирүүлж. Улмаар албан тоотоор обьектийн үнэ 360 мянган долларыг өөрийн банкны 914……….. тоот дансанд 2011 оны 12-р сарын 26-ны өдрийн дотор байршуул гэсэн нөхцөл тавьжээ. Т.У нь заасан мөнгийг хэлсэн хугацаанд шилжүүлж.
Мөн өөрийн эзэмшилд шилжсэн гэж үзсэн тул уг байранд 67 сая төгрөгийн засвар 33 сая төгрөгийн эд хогшил тавилга авч тавьжээ. Гэтэл "Голомт” банк дараа нь баахан шүүхийн шийдвэр үзүүлээд 337.5 сая төгрөгөөр худалдж ав гэжээ. 87.010 төгрөгөөр худалдаж авах санал ирүүлсэн. Ингээд маргаан үүсэж банк обькт шилжүүлэхээс татгалзсан төдийгүй ерөөсөө үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ ч байгуулаагүй хэмээн маргаж эхэлжээ. Мөн өөр бусад гуравдагч эзэмшигчид гараад ирж. Өндөр хүүтэй зээл аван "Голомт” банкны анхны хэлсэн үнэ болох 360 мянган долларыг төлсөн иргэн зээлийн дарамтад орж эхэлж.
Энэ хугацаанд "Голомт” банк гэрээгээ албан ёсоор баталгаажуулж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийн оронд элдэв арга саам хийсээр эцэст нь 2012 оны 3-р сарын 27-ны өдрийн 09/35 тоот албан бичгээр "гэрээний талаар санал болгож байгаа нөхцөлүүд банкинд илт хохиролтой байгаа тул гэрээ байгуулахаас татгалзаж байна” гэсэн хариу ирүүлсэн гэнэ.
Бүр тодруулбал "...үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан үүсвэл Голомт банк хариуцахгүй гэдгийг нэхэмжлэгчтэй тохиролцож чадаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч төлөхгүй гэснээс болсон” гэж шалтгаанаа шүүхэд мэдүүлж. Үл хөдлөх хөрөнгө худалдчихаад татварыг нь худалдан авагч буюу иргэн Т.У-гаар төлүүлэх гэсэн бололтой.
"Энэ бүхэн нь би уг барилгыг худалдаж авсан гэж тооцсон учраас өөрийн хөрөнгө мэтээр үзэж их хэмжээний зардал гарган засан сайжруулалт хийж байх ар хударгаар Голомт банк, Н.Э нар нь хуйвалдан Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэр гаргуулсан байсан нь Голомт банк намайг санаатайгаар хуурч мэхлэж байсны тод жишээ юм” гэж иргэн Т.У давж заалджээ. Ингээд 2012 оноос одоог хүртэл "Голомт” банктай үл хөдлөх хөрөнгө худалдсан гэрээ байгуулсан гэдгээ л тогтоолгох гэж шүүхийн босго элээж явна. "Голомт” нь 360 мянган доллар байршуул гэсэн шаардлага тавиад тэрийг нь биелүүлсээр байтал гуравхан сарын дараа гэнэтхэн гэрээнээсээ татгалзсан аж.
Бүр хоёр тал гэрээ байгуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн
өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг бичгийн хэлбэрт оруулахаар гэрээний
төслүүдийг 2012 оны 1-р сарын 24, 2012 оны 3-р сарын 14, 2012 оны 3-р
сарын 16-ны өдрүүдэд тус тус харилцан солилцож байсан баримт хүртэл
байсаар байхад гэрээ байгуулагдаагүй хэмээн зүтгэсээр байгаа аж. Банкны
харилцаа итгэлцэл тогтдог гэдэг. Нэг харилцагчаасаа 360 мянган доллар
авсан хэрнээ гэрээнд тусгагдаагүй шаардлага нэмэх, харилцагчийнхаа
итгэлийг эвдэн гуравдагч этгээдтэй нууц тохироо хийх хуйвалдах зэргээр
иргэн Т.У-г олон жил хохироож байгаа гэнэ.
NUUTS.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих