Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компанийн экспортын газрын тос ачих талбайд гал гарснаас найман машин дэлбэрч, хоёр хятад иргэн амиа алдсан осол гарсан билээ. Одоогоор гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.
Гал гарах үед газрын тос цэвэршүүлэх, хадгалах, буулгах, ус шахах, бохир ус цэвэршүүлэх хэсэг, 110 кВт-ын цахилгааны дэд станц өртөөгүй ажээ. Цаашид аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажиллах талаар ОБЕГ, МХЕГ, Газрын тосны газар хамтарсан ажлын хэсэг заавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт хийх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих