Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр Хэнтий аймгийн Дадал сумын нутагт тархан шатсан. Түймрийг 2015.04.19-ний өдрийн 03:30 цагт унтраасан боловч 2015.04.19-ний өдрийн 11:50 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт цурмаасаа дахин асч Цагаан-Овоо сумын нутагт тархан шатаж байгаа тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хэнтий аймгийн ОБГ-ын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 0327 дугаар ангийн 96 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэй, Хилийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Сэргэлэн сумын 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, Цагаан-Овоо сумын 80 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Ульхан” гэдэг газар Монгол улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр Монгол Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 47 албан хаагч, 5 автомашин, ОХУ-ын 17 иргэн, 3 тавтомашин, нийт 76 хүн, 9 техник хэрэгсэлтэй ажиллаж 2015.04.20-ны өдрийн 02:00 цагт цурамд оруулсан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг "Ямлах” гэдэг газар Монгол улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас Монгол Улсын хил даван хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 3 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 93 албан хаагч, 6 автомашин, нийт 147 хүн, 12 техник хэрэгсэлтэй;
Дорнод аймгийн Дашбалбар сумын "Харзат” багийн нутаг "Ямлах” гэдэг газар Монгол улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас Монгол Улсын хил даван хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт /14:20 цагт/ хүлээн авч 2015.04.19-ний өдрийн 06:50 цагт унтраасан боловч уг түймэр цурмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, ЗХ-ний 327 дугаар ангийн 94 албан хаагч, 7 автомашин, Чулуунхороот сумын 80 иргэн, 12 автомашин, Дашбалбар сумын 53 иргэн, 7 автомашин, Гурванзагал сумны 24 иргэн, 3 автомашин, нийт 291 хүн, 32 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих