Өнгөрөгч Бямба гаригт тохиосон газар хөдлөлтийн улмаас амьд үлдэгсдэд туслах ажил өрнөж, Непаль яг л "дайны хөлд үрэгдсэн юм шиг” байдалд байна хэмээн тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ. Суши Койрала мэдэгдэхдээ, засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч, давж гарахад тун хүнд байгаа талаар ярьжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтөнд 8 сая оршин суугч буюу нийт хүн амын дөрөвний нэг нь өртөж, хохирол амссан тухай НҮБ-аас мэдэгдсэн билээ. Гадаадын тусламж Непальд ирж байгаа боловч Катмандугийн ганц нисэх буудал ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас саатах асуудал тулгараад байгаа аж. 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа амиа алдагсдын тоо 5,000 болсон ч, цаашид 10,000 хүртэл нэмэгдэж болзошгүй байгааг албаны хүмүүс мэдэгджээ. Түүнчлэн 10,000 гаруй хүн гэмтэж бэртсэн мэдээлэл байгаа юм.
Б.Болормаа /Ugluu.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих