Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөгийн үлгэрээр МҮОНРТ-ийн захиралЦ.Оюундарь өөрийг нь томилж өгсөн З.Энхболд руу дайрахын учир юу вэ?
УлстөрийгбүүхэлнийгмийгталцуулсанТавантолгойолоннийтийнтелевизийнзахирлыгхүртэлтатан оруулж ээлжиттвиттерийншуугианы эзнээртодруулаад байгаа.
Тэгвэл намын генсекийн албанаас нь буулгасанд ч тэр үү Ц.Оюундарь З.Энхболдод өс зангидаж явсан нь Тавантолгойн нэвтрүүлгээр тэсэрч гарсан нь энэ бололтой.
Олон нийтийн эрх ашгийн талд зогсож Тавантолгойн гэрээг УИХ-ын чуулганаар оруулах гэсэн З.Энхболд руу тэрээр улстөржин дайрах болсон нь үүнийг батална.
Тавантолгойн асуудлаас болж З.Энхболдтой нуруунуруугаахаралцсанЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Ц.Оюундарь тэр оройны нэвтрүүлэг батлагдсан хөтөлбөрийн дундуур цацагдахыг мэдэж байсан ч мэдээгүй дүр үзүүлж олон нийтийн сүлжээнд хэвлэлийн эрх чөлөөгөөр түрий барьж сүржин шуугиан дэгдээхээ мэдсэн бололтой.
Тиймээс намын генсекээс нь буулгасан З.Энхболд руу шуудхан дайрах шалтаг Тавантолгойгоос өөр юу байх вэ. Мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж олон нийтийн эрх ашгийн нөгөө талд зогсож байгаа гэдгээ шулуухан л харуулж амжлаа.
Үүгээр ч зогсолгүй нэг сумаар хоёр туулай буудаж удирдлагад нь ажилладаг хэрнээ том толгой гаргаж хөтөлбөр эвдсэн гэдэг зохиомол үндэслэлээр Д.Энхтуяаг ажлаас нь халахаар бэлдэж байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих