Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баяр Моксва хотноо албан ёсоор нээлтээ хийж, Улаан талбайд цэргийн сүрт жагсаал эхэллээ. Ялалтын баярын 70 жилийн ойн энэ өдөр 1945 оноос хойш өнөөг хүртэлх хугацааны хамгийн олон буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцож байгаагаараа онцлог юм. Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцуулж байна. Ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид парадад хөл тавьж байгаагийн дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчид байгаа юм.
Америкийн "Абрамс”, Британийн "Челленжер”, Германы "Леопард” танкуудыг ардаа хол орхисон ОХУ-ын хуягласан капсул, алсын удирдлагатай цамхаг бүхий "Армата” танк ялалтын 70 жилийн ойн баярын гайхамшигт нэгэн сюрприз болж байна. Түүхт ялалтын ойд Оросын тал дэлхийн 68 улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын дарга нарыг урьсан бөгөөд тэднээс 27 нь Москвад очоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамгийн анхны урилга илгээсэн нь эх орны дайны ялалтад Монголын оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг болж байна. Манай улсын Ерөнхийлөгчөөс гадна ялалтын баярт оролцохоор БНХАУ-ын дарга Си Зинпинь, Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Улаан талбайд очоод байна. Францыг төлөөлөн Москвад тус улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус оролцох боловч цэргийн парад үзэж амжихгүй гэдгээ урьдчилан мэдэгджээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлерь Ангела Меркель, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган, Беларусын төрийн тэргүүн Александр Лукашенко нар оролцож амжсангүй.
Д.ЦЭЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих