Монгол төгрөгийн үнэ цэнэ өдрөөс өдөрт унасаар л байна. Ядаж байхад
иргэд нь түүнийгээ тоохгүй америк доллараар төлбөр тооцоо хийх сонирхол
их болж. Үүнд гомдсон төгрөг унахаас ч яахав. Харин түүний /Монгол
төгрөг/ үнэ цэнийг унагахгүй тулд нойр хоолгүй ажиллаж байгаа хүмүүс
байна. Тэднийг үнэхээр "эх оронч” хэмээн магтан алдаршуулсан ч багадах
биз. Дэлхий даяар мандан бадарч буй америк доллартай өрсөлдөж байнга
шахуу өвдөг шороодож байгаа ч уртаа амьсгаа аван Монгол төгрөгөө хөл
дээр нь дэнжигнүүлж байгаа хүмүүсийг магтахгүй гээд ч яахав. Үгүй бол
жижиг буурай орнуудын жишгээр үндэсний мөнгөн тэмдэгт нь ам.доллараар
солигдох гээд байна шүү дээ.
Тэд хамгийн сүүлд л гэхэд бидний хэлдгээр задгай дэвсгэртүүдийн нүүрэндэх Сүхбаатар жанжины хөргийг солихоор болж байгаа гэнэ. 1, 5, 10, 20, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүдийн дизайн хэтэрхий хуучирсан учраас иргэд хэрэглэхээсээ ичих болсон гэж үзсэн байна. Тиймээс олны анхаарлыг ихээр татаж байгаа тэрхүү зүйлийн зургийг нүүрэнд нь байршуулж иргэдийн байнгын хэрэглээнд нэвтрүүлэх зорьж байгаа аж.
Ингэхийн тулд улс орны түүх, соёл, газар нутгийн гайхашиг, онцлох содон зүйлсийг тусган харуулахыг хичээж, үүгээрээ дамжуулан улс орноо дэлхий нийтэд ч сурталчлахаар төлөвлөсөн байна.
Манай улсын мөнгөн тэмдэгтэд тэр тусмаа задгай төгрөгүүдэд үнэхээр баатар, мундаг удирдагч байсан эсэх нь эргэлзээтэй/Нийтлэлч Баавар түүнийг мөрийтэй тоглоомчин хэмээн онцолсон/ Д.Сүхбаатарын хөрөг байгаа нь улс орны нэр хүндийг гутааж байна гэж эмзэглэх болж л дээ.
Мөн зарим нэг хүмүүсийн тайлбарлаж байгаагаар "Ардчилсан нам засаг барих болсон учраас Монгол ардын намын үүсгэн байгуулагчын хөргийг мөнгөн тэмдэгт дээр байлгахыг хүсэхгүй байгаа юм” гэлээ. Яахав бүхий л үйл ажиллагааны ард үргэлж улс төржилт байдаг хойно доо. Хогны уут үйлдвэрлэхэд хүртэл улс төрждөг Монгол улсад мөнгөн тэмдэгт дээрх хөрөг зургийг солиход хүртэл улс төржилт үүсч л таараа.
Ямартаа ч энэ Засгийн газрын томоохон сурталчилгаа болдог Т.Батаар гуайн хөргийг 50 төгрөгийн гэсэн үү эсвэл шинээр үйлдвэрлэгдэх гээд байгаа 50.000-тын дэсвгэр дээр гэсэн үү байршуулж алдаршуулах гэж байгаа сураг дуулдлаа. Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ улсын мөнгөн тэмдэгт дээр араг ясны зураг байх нь ямаршуу сэтгэгдэл төрүүлэх бол гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Татаад ч байх юу байхав. Надад бол нэг л ёзгүй санагдаад байгаа. Мөн Их гүрний нийслэл асан Хархорум хот, Манж чин улсын 200 жилийн дарлалаас чөлөөлсөн баатар хаан VIII Богд Жавзандамба, Монголыг шинэ ардчилсан улс болоход ихээхэн нөлөө үзүүлсэн төрийн хэн нэгэн зүтгэлтнүүдийн хөрөг дээрх задгай төгрөгүүд дээр байрших сурагтай. Гэхдээ яг тодорхой хариу нь гараагүй бөгөөд төв банкнаас уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж идэвхтэй оролцохыг хүссэн байна. Энэхүү аил биелэлээ олбол үнэ цэнээ алдаад байгаа монгол төгрөг /1, 5, 10, 20, 50, 100 төгрөгийн дэвсгэрт/ иргээд хэрэглээнд нэвтрэх болов уу гэсэн урьдчилсан таамаг байхыг үгүйсгэхгүй.
Ами
Оллоо.мн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=954
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих